Цувралын эхний дугаарыг уншиж болно: Place de Grève.
Энэ удаа Сталины хэлмэгдүүлэлтийн үед Москва хотын ойролцоох хамгийн олон хүн хороолгосон газрын тухай өгүүлье - Бутовский полигон болон Коммунарка.
1937-1938 онд Ленинский районы Дрожжино тосгоны дэргэдэх НКВД-гийн мэдлийн (манай НАХЯам гэж ойлго) энэ 2 тусгай объектод хэдэн мянган хүнийг буудан хороосон нь өнөөдөр ил болсон. Бутовогийн полигоноос холгүй орших "Коммунарка" нь Генрих Ягода-гийн хуучин зуслан. Аль аль нь өндөр хашаатай, дотор нь буудлагын талбай бий гэсэн албан ёсны тайлбартай, харуул манаатай талбай. Дотор нь авчирсан хоригдлуудыг түр байлгах барак г.м. хэдэн байшин сав бий. Бульдозер хэдэн зуун метр үргэлжилэх нүх ухаад, авчирсан хүмүүсийг шөнө ирмэгт нь тулгаж зогсоож байгаад метрийн зайнаас дагзанд нь сум зоодог. Дараа нь бульдозер нүхийг шороогоор гүехэн хучна. Гүнзгийн нүх ухаж барих зав гардаггүй байж. Буудаж буй офицеруудад шанагтай хувин архи дэргэд нь тавьдаг байсан тухай ярьдаг, үнэн худалыг бүү мэд. Харин зэвсэг нь голдуу наган буу байдаг байсан нь үнэн шүү.
Бутовод Москагийн тойргийн Тройка УНКВД, НКВД-гийн Комисс, СССР-ийн прокуророос олгосон дээд хэмжээний ялыг гүйцэтгэж байв. Лам хуваргууд олон. Мөн ажилчид, тариаланчид, эрүүгийнхэн, хуучин цагаантнууд Бутовод их бий. Харин Коммунаркад ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегиор яллуулсан намын удирдлага, төрийн албан хаагчид, улаан армийн офицерууд, инженерууд, соёл урлагынхан, гадаадын иргэд болон НКВД-гийн өөрсдийнх нь ажилчид голцуу байдаг. Бутовод 1937.08.08-1938.10.19-ний хооронд 21 мянган хүн буудуулсан бол Коммунаркад 1937.09.02-ноос эхлээд 10-14 мянган хүн хороолгосон.
Конвейер зогсолтгүй ажиллаж байсан цөвүүн цаг. "Крассны террор" сонингийн 1918 оны 11-р сарын 1-ний дугаарт ВЧК-гийн хамгийн хэрцгий удирдагчидын нэг Мартын Лацис ингэж бичиж байв: "Бид хувь хүний эсрэг хэрэг мөрддөггүй. Хөрөнгөтнийг ангийн хувьд үгүй хийж буй юм. Сэжигтэн үг хэлээр, үйл хэргээр зөвлөлт засгийн эсрэг ямар нэг зүйл хийж байсныг мөрдөн байцаалтын үед батлах гээд хэрэггүй. Гол зүйл: нийгмийн гарал, хүмүүжил, боловсрол, мэргэжил. Энэ гол шалгуур л түүний хувь заяаг шийднэ. Улаан террорын мөн чанар энэ". Мань эр өөрөө 38 онд буудуулсныг дурдах нь зөв байх.
Зөвлөлт засаг төрийн эрхэнд гарснаасаа хойш хэзээ ч, хаана ч "хувьсгалын эсэргүүнүүдийг" буудсаар ирсэн. Хотын зэлүүд парк цэцэрлэг, оршуулгын газар, шоронгуудын подвал г.м. Тэр үед маш олон сүм хийд шоронгийн зориулалтаар ашиглагддаг болсон байв. Сүүлд сүмүүдийг сэргээн засварлахад подвалуудын хана битүү сумны мөртэй байсан. Тэр ч байтугай 1918-19 оны үед Кремль-дээ хүртэл цаазалж л байсан улс. 20-иод онд ГПУ-ОГПУ-гийн мэдлийн эмнэлгүүдийн талбайд (нийслэл улаан хотынхоо төвд гэж ойлго) буудаж алсан хүмүүсээ булж л байсан. Ачааллаа дийлэхээ больж дээрх 2 объект ашиглалтанд орсон түүх энэ.
Бутовод 100-с бага тооны хүн цаазлуулсан өдөр цөөхөн. 1937.12.08-нд 474, 1938 оны 2-р сарын 17, 28-нд харгалзан 502 буюу 562 (хамгийн олон) хүн буудуулсан. Нийтэд нь авч үзвэл 38 оны 2 сард хамгийн олон хүн хороолгосон байдаг. Учир нь Москвагийн тойргийн Улс төрийн товчоо 1-р сарын 31-нд цаазаар авах нэмэлт 4000 квот баталсантай холбоотой. Тухайн үед немцүүдийг хоморголон барьж (тагнуул шүү дэ), тэдгээртэй хамсаатан гэж польшуудыг бас баривчилж (тагнах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэгтэй), латвуудыг үй олноор нь барьж, хорьж, улмаар цаазалж байв. КВЖД буюу Хятад-зүүн зүгийн төмөр замын ажилчидыг Японы тагнуул гэж бас хэлмэгдүүлсэн. 37 оны намар ба өвөл лам хуварга нар, хуучин язгууртнууд, буцаж ирсэн цагаачид, цагааны хуучин офецерууд, хаант засгийн үед алба хашиж байсан хүмүүсийг хамах шиг болсон.
Коммунаркад 11 улс орны 60 гаруй яс үндэстэн хүн цаазлуулсан. Үүнд: Латви, Литва, Эстоны улс төрийн удирдлага болон нийгэмдээ нэр нөлөөтэй улс, Герман, Румын, Франц, Турк, Болгар, Финлянд, Унгар улсуудыг Коминтернд төлөөлж байсан лидерүүд нь. Мөн ЗХУ-д ажиллаж амьдарч байсан өөр үндэстэн ястны хүмүүс ч ихээр хэлмэгдсэн. Тэдгээрийг бүхэл бүтэн гэр бүлээр нь баривчилж байв. Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, тэр ч байтугай жирэмсэн эхчүүд ч бий. Гэхдээ яг эдгээр газруудад цаазлуулсан улс дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь бол бага. Мөн тухайн үед Москвагийн шоронгуудад олон тооны тахир дутуу иргэд цугларсан байв. Тэдгээрийг хорих лагерууд руу илгээхэд хүндрэлтэй тул бүгдийх нь хэргийг УНКВД-ийн гураваар дахин хэлэлцүүлж, буудан хороох ял оноосон байдаг. Тройка УНКВД нь маш энгийн систем: 3 нөхөр хаалттай сууж байгаад л ял оноочихно. Давж заалдаж барих эрх байхгүй, оноосон ял - эцсийн шийдвэр. 1 минутанд 2 хэрэг хэлэлцдэг байсан тохиолдол бий. Ингээд 1938 оны 2-3 сард 1160 тахир дутуу хүнийг хороож орхисон. 1941 оны 10-р сарын 16-ны өдөр: немцүүд Москва-д тулаад ирчихсэн, хотыг орхиж ухрах магадлал өндөр болохоор НКВД шоронгуудаа яаралтай суллаж байв. Энэ өдөр Коммунаркад 220 хүн буудуулсан байдаг. Үүнд Латвийн улс төрийн болон цэргийн элит тэр чигтээ устгагдсан. Мөн улаан армийн олон генерал, комиссар, тэрч байтугай комкор хүртэл яаравчлан буудуулсан юм.
Эдгээр муу газруудын Коммунарка нь бидний түүхтэй ч цусан толбоор холбоотой нь харамсалтай. 1936 оноос Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан А.Амарыг 1939 онд баривчилж Москва руу хүргэсэн байсан.
1941 оны 6-р сарын 10-ны өдөр А.Амар болон түүний хүрээний 28 хүнийг энд буудан хороосон юм. Чойбалсангийн оролцоо ч энд бий л дэ. Өнөөдөр тус газар монголын аавын хөвгүүдийг дурссан хөшөө бий:
"Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот орос улсад 1930-1940 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн монголчуудын гэгээнд дурсгалд зориулагдав" гэсэн даруухан 5 мөрийг монгол бичгээр цохиж.
sovterror.ru сайт бүрэн ажиллахгүй байна. Гэхдээ энд буудуулсан хүмүүсийн зурагнууд дунд хайхад монголчууд гарч ирж байж. Дээрх линкээр орход "еще картинки" гэдэг товч доор гарч ирнэ, дараад бай, шинэ фотонууд 2-3 хуудас ачаалагдна. Малгай дээрээ соёмботой, монгол дээлтэй ч хүн олдож байна. Бас ондоо монгол гэмээр хүмүүсийн зурагнууд бий бий.
Эдгээр хүмүүс бидний нэг, хэн нэгний маань өвөг. Түүхээ мартаж болохгүй!
1995 он хүртэл Бутовогийн полигон хамгаалалттай тусгай объект байж байгаад Үнэн алдартны сүмийн мэдэлд шилжсэн. 1999 онд Коммунарка ФСБ-гийн мэдлээс мөн сүмд шилжжээ.
Үргэлжлэл бий.

No comments:
Post a Comment