Хүн төрлөхтний шүүхийн систем хэзээ ч төгс байгаагүй. Тэр тусмаа шүүхийн шийдвэр гүйцэтгэл, ял эдлүүлэх систем. Түүхэнд хамгийн хүнд шийтгэл нь ихэнх тохиолдолд цаазын ял байсаар ирсэн. Яахав, бүр хүнд гэмт хэрэгтнийг цаазлахын өмнө тарчлаан зовоож, яргалдаг байсан практик бас бий. Ямартаа ч хүн зүй бусаар хорвоог орхисон газар цусанд будагдаж, тэрхүү толбо нь цаг хугацаанд ч амар арчигдаж цэвэршдэггүй байх.
Том байлдаан тулаан болсон газрууд бас эмгэнэлтэй. Энд хэдэн зуу, мянган аавын хөвгүүдийн амь залуу насандаа гэнэт тасарсан болохоор ямар өөд байхав. Гэхдээ тулалдаанд орж буй хүнд амьд үлдэх өчүүхэн ч гэсэн найдлага байдаг бол цаазын тавцанд гарч буй хүнд тийм найдлага байх үндэслэлгүй. Олон хүнийг нэг дор цаазалж байсан газар хэзээ ч эерэг энерги агуулахгүй л байх. Олон жилийн түүхтэй томоохон хот болгонд ийм газрууд бий. Хэдий чинээ урт түүхтэй том хот байна, төдий чинээ олон хүн цаазлуулсан байх магадлалтай. Энд хувьсгалд нирвэгдэж байсан Париж болон Москва бусдаас онцгой байр суурь эзэлнэ. Аль аль тохиролдолд нийгмийн нэг давхарга нь нөгөөгөө эргэлзэлгүй махны машинд хийж орхисон шүү дэ. Тэгээд эхний ээлжийн яргачингуудаа дараачийнх нь үе цаазлах журмаар түүх өрнөсөн.
Ингээд хэдэн том хотын цааз явагддаг байсан газруудын тухай цувралаа эхэлье.
1. Парисын Place de Grève буюу Гревийн талбай. 1803 оноос хойш Place de l'Hôtel-de-Ville нэртэй болсон энэхүү талбай дээр хэдэн зууны турш цаазын ялыг гүйцэтгэсээр ирсэн. Франц хэлээр хайрга, элсэрхэг хөрстэй налуу эргийг Grève гэнэ. Яг энэ газарт буюу Сена мөрний баруун эрэг дээр Парисын анхны боомт ажиллаж эхэлсэн юм. Хөлөг онгоцонд ачаа ачих, буулгах ажил хийж хэд гурван зоос олох гэсэн хүмүүс ихээр холхидог байсан энэ газар сүүлд нь алдартай цаазын талбар болно гэж тухайн үед хэн бодох билээ дэ. Уг нь түүх гэмгүй шахуу эхэлсэн. 1239 онд Ромын хамба Григорий IX еврейчүүдийн шашины номлол болох Талмудыг хурааж авах захирамж гаргаж олон орны эзэн хаануудад илгээсэн боловч Францын эзэн хаан Людовик IX л түүнийг нь ягштал биелүүлсэн юм. Ингээд 1240 оны зун Гревийн талбай дээр францын жүдүүдээс хураасан 20 тэрэг Талмудыг олны өмнө шатааж талбай өөрийн залхаан цээрлүүлэгчийн үүргийг биелүүлж эхэлсэн. За тэгээд энэ цагаас хойш тус талбайг дүүжлүүр, шон, цаазын тавцан, сүүлд нь гильотина орхилгүй бараг 500 жил болсон.
Зурган дээр 1559 онд Гревийн талбай дээр дүүжлүүлээд, дараа нь цогцосоо шатаалгасан Anne du Bourg-гийн цааз дүрслэгдсэн байна:
Үхэхийнхээ өмнө мань эр: "Нөхдөө! Би энд хулгайч шиг биш Евангилие-гийн төлөө цаазлуулж байгаа юм шүү" гэж хэлж амжиж. Дундад зууны үед харц ардыг ихэвчлэн дүүжилдэг байсан бол язгууртнуудыг бага тарчлаах үүднээс толгойг нь цавчидаг байв. Буруу номтнуудыг болог шулам хэмээн буруутгагдсан эмэгтэйчүүдийг шатааж, дээрэмчидийн мөчилж алдаг дүрэм бий. Зурган дээр хэн нэгэн азгүй нь 4 мөчөө төмөр саваагаар хуга цохиулж цаазлуулж байна.
Тухайн үеийн цаазлалт бараг л шоу тоглолт байж. Өнөөгийн концерт юм уу хөл бөмбөгийн тоглолт үзэхээр ирсэн улсууд шиг олон түмэн шуугиж, наргиж цэнгээд л. Заримдаа хүүхдүүдээ дагуулж ирдэг, гайгүй суудал олж авах гэж эрт ирнэ, тэр ч байтугай олны танил том хүнийг цаазлах үеэр суудал дамлаж худалдаалдаг байсан гэхээр өнөөдрийн үзвэрээс нээх их ялгарах зүйлгүй мэт. Олны таашаалыг хүртсэн нэг цаазын тухай өгүүлье. Кардинал Решилье дуэль буюу халз тулаануудыг хориглож, 1626 оноос хууль дүрмэнд захирагдахгүй халз тулаанд оролцсон язгууртанг цаазлах зарилаг буулгажээ. Гэвч Франсуа де Монморанси-Бутвиль гэдэг энэ эр муурын сахлаар удаан гэгч тоглосон юм.
Нэр нөлөөтэй хамаатан садангууд нь янз бүрийн хэргийг нь аргалсаар ирсэн боловч мань эр хэт даварч эцсийн эцэст Гревийн талбай дээр голоо таслуулсан. Арга ч байхгүй. Тэрбээр халз тулаан зохион байгуулж эхэлж нэг гүнтэнг алаад, дараа нь нэг маркизыг цааш харуулж, дахиж нэг гүнтэнг хөнөөгөөд, тэгээд нэг тайжийг хүнд шархтуулсан хэрэгтэй. Хил давж оргон зайлаад, хэрэг намжихаар нь буцаж ирээд, тэр дороо дахиад нэг нөхрийг алж орхисон байгаа юм. Решилье ийм доромжлолыг тэссэнгүй. Ингээд арга байхгүй түүнийг секундантынх нь хамт толгойг нь авч цаазалсан. Мань хоёр эр баатарлаг үйл хийсэн мэт толгой өндөр тавцан дээр гарч, олон түмний алга ташилт, баяр бахдлын уулга дунд цаазлуулсан да.
Харц ард болон язгууртны ялгаа их байсан цаг. Хүн хордуулж алсан ижил хэрэгтэй 2 бүсгүйг авч үзье. Катрин Монвуазен (1680) гэдэг нь амьдаараа шатаалгасан бол маркиза де Бренвиль (1676) толгойгоо цавчуулж тарчлал бага амссан. Нарийн авч үзвэл 2 дахь бүсгүй илүү хүнд хэрэг хийсэн байдаг. Эгч ойрын хамаатнуудаа хордуулж өв хөрөнгийг нь залгамжилсанаас гадна хорны үйлчилгээг өөрийн зарц албатууд дээр туршиж байсан байгаа юм.
Дараачийн зурган дээр Генрих IV-ийн алуурчин Равальякийг морьдоор тас татуулж байна:
Хөөрхий амьтан зовж дууссан. Чийрэг бадриун биетэй нэгэн байсан болохоор цаазын үйл ажиллагаа өглөөнөөс орой болтол үргэлжилсэн гэдэг.
1757 онд сэтгэцийн өвчтэй Дамьен гэгч хумсны хутга шиг зүйлээр Людовик XV-ыг зүсэж шархдуулсан хэргээр энд адилхан тас татуулсан. 2 цагийн турш морьдыг ташуурдаж татуулж байсан хэдий ч хөөрхий мэдрэл муутай эр үхэж өгөхгүй, гар хөл нь гүйцэд тасрахгүй байв. Сүүлдээ аргаа барж үе мөчнийх нь шөрмөсүүдийг огтолсон байдаг. Галзуу хүнийг хөөрхий минь зайлуул, өвтэй шүү гэж үздэггүй байсан цаг л да. Франсуа Саразен гэгч галзуу эр 1670 онд сүмд зүй бус аашилсан хэрэгт буруутгагдаж эхэлж гараа цавчуулж, улмаар амьдаараа шатаалгасан.
Жан-Поль Бельмондогийн голд дүрд нь тоглосон Картуш гэдэг кино бий. Энэ дээрэмчин эрийн тухай домог их зохиогдсон. Олон адал явдлуудаас аль нь үнэн, аль нь зохиомол зүйл гэдгийн одоо тодорхойлход бэрх боловч түүний үхэлийн тухай бол үнэн бодит мэдээлэл хадгалагдаж үлдсэн. Муухай үхсэн л дэ, үнэндээ. Мөрдөн байцаалтын үеийн тамлалыг мань эр зоригтой нь аргагүй давж, хамтрагчидынхаа нэгнийх нь ч нэрийг хэлээгүй. Гэвч цаазын өглөө Гревийн талбай дээр түүнийг авчирхад мөч хугалагч дугуйг харсан тэрбээр мэдүүлгэ өгье гэж айсандаа орилсон байдаг. Тэгээд цаазын газраас шүүхэд авчирч мэдүүлгэ авч эхэлсэн бөгөөд 18 цагийн турш мэдүүлгэ өгч 350 гаруй хамсаатнаа айснаасаа болж барьж өгсөн юм. Ингэснээр цаазынхаа өдрийг нэгээр л хойшлуулсан, маргааш нь түүнийг аврал байхгүй мөчилж орхисон до.
Францын хувьсгалын үед энэ талбай цангаагаа цусаар сайн тайлсан. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууж, хувьсгалын эхэнд хүмүүсийг хайр найргүй алж хядаж байсан нөхдүүд өөрсдөө цаазын тавцанд заларсан түүхтэй. Эдгээрийн нэг нь Антуан Фукье-Тенвиль:
Тэрбээр хувьсгалын цуст террорын үед улсын яллагч байв. Нэг чанга дугараад л, эсвэл зүгээр толгой дохиод л хүнийг цаазын тавцанруу илгээчихдэг байсан нэгэн. Өөрийгөө шударга ёс тогтоогч хувьсгалын зэвсэг гэж үздэг байсан энэ хүн засаг солигдож өөрийг нь шийтгэх дээр хүрхэд маш их гайхаж цочирдсон гэнэ. Тэрбээр би зүгээр л ажлаа хийж байсан шүү дэ гэж өөрийгөө өмөөрөх аядсан ч Гревийн талбай түүнийг өөрийнх нь ялласан хүмүүсийн адил залгиж орхисон. Зүйн хувьд түүнийг Хувьсгалын талбай дээр цаазалвал илүү оновчтой байсан байж ч мэднэ, гэвч энэ тухай дараачийн дугааруудын нэгэнд өгүүлье.
Өдгөө энэ талбай дээр өвөл нь каток, зун нь элсний волейболын талбай засах нь элбэг. Юу ч мэдэхгүй улс хүүхдүүдээ дагуулж ирж энд баяссан хэвээр.
Үргэлжэл бий. Stay tuned.

No comments:
Post a Comment