13 September 2009

Unlimited

1-р хэсэг. 2-р хэсэг. 3-р хэсэг. 4-р хэсэг.
Төгсгөлийн хэсэг.
Энгийн зураг маш олон зүйлийг илэрхийлж чадна.
- Эсрэг тэсрэгийн нэгдэл, тэмцэл.
- Голын урсгал усанд хоёр орохгүй.
- Тооноос чанарт шилжих нь г.м.
Би өөрийн хувилбарыг хэлье: хүн ямар ч зүйлд дасаж чадах боловч эцэст нь уйддаг.
Үүгээр маш олон үзэгдэл тайлбарлагдна. Яагаад бие биендээ хайртай хүмүүс нэгнийгээ хуурдаг юм, яагаад шашин болгонд тэрсүү үзэлтнүүд бий болдог юм, яагаад урлаг байнга өөрчлөгддөг юм г.м.
Та хором төдий өөрийгөө диваажинд юу хийх талаар бодож үзсэн үү?
Та тэнд уйдаж үхнэ (хэрэв үхэж чадвал шүү дэ).

Хүн ямар ч хамаагүй зүйлийн хооронд холбоос харж чаддаг. Тэдгээр нь хоорондоо ижилхэн эсэх тийм ч чухал бус. Мэдээж, энэ бүхэн таны толгойд л оршиж байгаа юм.Хэрэв та ямар нэг зүйлийг үнэн голоосоо сонирхоод, түүнд бүхий л хүч чадлаа зориулж байгаа бол бүх хорвоо танд тусалж буй мэт сэтгэгдэл төрнө. Та эвлүүлдэг тоглоом тоглож буй мэт өөрийн ертөнцөд ямар нэг объект залгах гэж оролдож буй нь энэ. Эвлүүлэх үед деталь таарах л юм бол энэ нь танд цаанаас өгч буй "тэмдэг" мэт санагдна. Тэгээд улам их эрч хүч өгнө. Иймд хийж буй зүйлдээ итгэ, тэгэхэд бүх зүйл таны төлөө эргэнэ.
Бурхан мэт бай. Та гайхамшигууд бүтээж чадна.
Найз нөхдийнхөө төлөө хүчээ битгий хэмнэж бай. Хэн нэгэнд та нэг удаа л гайхамшигтай тус хүргэхэд тэрбээр насан турш түүнийг чинь мартахгүй.
Төгсгөлд нь, би яах гэж ингэж удаан нуршиж, та бүхний тэвчээрийг шалгасан бэ гэвэл... Ганц л зорилго өвөрлөсөн. Өөрийн тарган өгзөгөө сандалнаас салгаж ямар нэг зүйл бие дааж хийж эхлээчээ л гэж хэлэх гэсэн юм.

2 comments:

  1. "Өөрийн тарган өгзөгөө сандалнаас салгаж ямар нэг зүйл бие дааж хийж эхлээчээ" хахаха

    ReplyDelete
  2. divaajind bid uidaj uhne
    ene bol unen.

    ReplyDelete