16 September 2009

Сэтгэхүйн ялгаа

1. Биолог, инженер, математик гурав кафед кофе ууж сууж байж. Замын эсрэг талын байрлуу хоёр хүн орж буйг харцгаажээ. Хэсэг хугацааны дараа тус байшингаас гурван хүн гараад явж.
Биолог: Хоёр хүн үржээд гурван хүн болсон байна.
Инженер: Үгүй дэ, бид анх харахдаа хүний тоог буруу тоолсон байна.
Математик: Та хоёр буруу яриад байна. Байшинд дахиад нэг хүн орохыг хүлээх хэрэгтэй. Тэгвэл байшин хоосон болно.

2. Гурван хүн полигон дээр буудлага хийж байж. Эхнийх нь 10см баруун тийш алдаж буудаж. Хоёр дахь нь буудахдаа 10см зүүн тийш хазайлгасан байна. Гурав дахь нь:
- Би оночихлоо! Би оночихлоо!

3. Өрөөний шалан дээр гал асаж байж. Хажууд нь элс байна. Цааш арга хэмжээ авахгүй бол гал түймэр болж болзошгүй.
Инженер: өрөөнд орж ирээд галыг элсээр булаад гараад явна.
Физик: өрөөнд орж ирээд галыг элсээр тойруулаад цаашид болох процессыг ажиглаад сууна.
Математик: өрөөнд орж ирээд бодлогын хариу байгааг хараад гараад явна.

1 comment:

  1. Хэхэ инженер био мат 3тай нь гоё юм байна :)

    ReplyDelete