Одоо л нийслэлийн төв замыг ЗАМ гэж хэлж болохуйц болж байх шиг байна. Яахав, бөглөө бөглөрөл их байсан хэдий ч үр дүн нь эхнээсээ гарч буй тул тэвчүүштэй. Багшийн дээдийн уулзварыг газар доогуурах гарцтай болгож буй нь ч зөв. Нэг хийснийх нилээн олон газар ийм гарц хийвэл зүгээр байсан юм. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа нь болоогүй байлгүй дэ. Би дээр замын хөдөлгөөний тухай пост бичиж байсан. Эхнээсээ биелэлээ олж л байна. Ойрын үед хийвэл зүгээр алхамууд:
- 2 жил тутам оруулж ирж буй автомашинуудын оны хязгаарыг 10-с 1 1-ээр багасгах хэрэгтэй. Ингэснээр 10 жилийн дараа 5 болон түүнээс бага жил явсан тэрэгнүүд л орж ирдэг болно.
- Жил болгон нэг нэг шугамыг микроавтобуснуудаас том, шинэ автобусуудад шилжүүлж өгөх. Ингэснээр хэдэн жилийн дараа микро нь нийтийн тээврээс бүрэн шахагдаж гарна.
- Замын цагдаа нар явган зорчигчийг хайр гамгүй торгодог болох. Гарцгүй газар гарсан - 10 мянга, согтуу гөлчүү замын хөдөлгөөнд саад хийсэн - 10 хоног албадан хөдөлмөр хийлгэх г.м.
- Шинээр баригдаж буй томоохон барилгуудын гадна машин тэрэг багтах зай талбай бага бол газар доогуур нь 2-3 давхар бий болгож, зогсоолын асуудлыг нь шийдэж байх.
- Төв замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчиж, яг график, цагийн дагуу явдаг болгох (мэдээж үлгэр шиг сонсогдож байна л да).
- Бүх дунд том уулзваруудыг видеокамеруудаар тоноглож, ЗЦГ машины урсгалуудын хянадаг нэгдсэн төвтэй болох г.м. бичээд л байвал бичээд л байх юм байна.
Хайран ч гар минь.

No comments:
Post a Comment