1-р хэсэг нь энд.
2-р хэсэг.Хэнд ч атаархаад хэрэггүй. Та дахин давтагдашгүй.
Хүүхэд насны чинь анхны уран бүтээл ханан дээрх зураг байсан байж магад. Энэ бол гайхамшиг, уран бүтээлийн эхлэл юм. Танд өөр материал байгаагүй болохоор л та хана заваартуулсан байж таараа. Үүнийг комбинаторик гэнэ. Бид хэдийн чинээ олон вариант сэлгэнэ, төдий чинээ сайн.
Таны охин тоглоомоо эвдлээ гэж бүү бухимд. Тэр зүгээр л бүтэцийг нь сонирхож буй нь тэр. Тоглоомоор хүүхэд анх задаргаа хийж сурдаг. Куклаа задалчихаад, хөл байх газар нь гар угсарч буй нь ондоо вариантуудыг оролдож буйн илрэл.
Хүүхдээ шалбааг туучихад нь болон модонд авирахад нь бүү саад хий. Хориглосноор та түүний орон зайн мэдрэмжийг нь хумьна. Мэдээж гэмтэж бэртэхээс бага зэрэг сэргийлэх хэрэгтэй. Ингээд л болоо. Гадаа тоглосон хүүхдийн хувцас цэвэрхэн, бүтэн байх албагүй. Угаагаад, оёж нөхөөд л болоо шүү дэ. Тэр ч байтугай таны хүү сурах бичиг дахь Джокондагийн зурагт сахал зурж буй ч гэсэн уран бүтээл мөн.
Хүүхэд тэнэг үйлдлүүд хийх ёстой. Таны зорилго - түүнийг сонирхолтой тэнэглэл хийхэд нь туслах. Хэдэн жилийн өмнө япончууд 200,000 теннисний бөмбөг трамплинаас өнхөрүүлсэн юм. Ямар ч зорилгогүй, зүгээр л хийсэн үйлдэл. Сонирхолтой шүү дэ.Удалгүй Sony энэ явдал дээр суурилсан рекламны кампани өрнүүлсэн юм.
Аливаа зүйлийг шинээр бий болгоход логикийн оролцоо минимум. Нильс Бор хэлэхдээ "Та нар боддоггүй, зүгээр логик сэтгэдэг" гэжээ. Танд логик чинь 6 сард, 9 сард нефтийн үнэ ямар байна гэж хэлж өгч байна?
Зөв хариулт: - Мэдэхгүй.
Экспертүүдэд бүү итгэ. Бүгд худал. Урьдчилан хэлсэн прогноз нь биелсэн тухай уншаа юу? Зүгээр л экспертүүд хар мянга шүү дэ. Хэн нэг нь тааж л байдаг.
Агуу Менделеев хүртэл сүүлийн 40 жилд оросын хүн ам хоёр дахин нэмэгдсэн дээр тулгуурлаад 2050 он гэхэд 800 сая хүн амтай болно гэж тооцсон байдаг.
Гэвч логик тань танд хамгийн чухал зүйлд тусална - бодлогын нөхцлийг тодорхойлоход. Эндээс л хамгийн сонирхолтой зүйлс эхлэнэ дэ.Үргэлжлэл бий.

No comments:
Post a Comment