12 September 2009

ГАЗ-ын музей

Горьковский автомобильный завод - ГАЗ. Музей нь 1965 онд нээгдсэн, Нижний Новгород хотод байрладаг.
1. ГАЗ-АА (1932-1950). 1,5 тонны даацтай, "полуторка". 1929 оны Форд АА загварын машины лицензийн дагуу хийгдсэн.2. ГАЗ-М-1 буюу "Эмка". 1936-1942, 1945-1948 онуудад үйлдвэрлэгдэж байж. Дайны жилүүдэд хамгийн өргөн тархсан хөнгөн тэрэгнүүдийн нэг байв.
3. ГАЗ-М20 буюу алдарт Победа. 1946 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн.
4. 1950-1956 онуудад үйлдвэрлэгдэж байсан ГАЗ-12. 56 он хүртэл ГАЗ-М-12, ЗиМ-12 гэж тэмдэглэгддэг байв.5. ГАЗ-69 буюу энгийнээр "козлик". 1953-1972 онуудад хийгдэж байсан хөнгөн тэрэг.6. ГАЗ-53. Хуучин ЗХУ-д хамгийн олон (4 сая-с дээш) хувиар үйлдвэрлэгдсэн ачааны машин.
7. ГАЗ-21. 1962 оноос капот дээрх буга бүхий логог хийхээ байж. Харамсалтай.
8. ГАЗель. Бага даацын ачааны машин болон микроавтобус загвараар 1994 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн. 2005 онд сая дахь машин үйлдвэрээс гаржээ.
9. ГАЗ-66. 4х4, 2 тонн даацтай, хөдөлгүүр дээрээ байрладаг кабинтай. 60-90 онуудад ЗХУ-ын арми болон аж ахуйд өргөн хэрэглэгдэж ирсэн.10. ГАЗ-13 Чайка. Люкс ангилалын тэрэг. Эхний хувилбар нь 1959-1981 онуудад хийгдэж байж.11. Хоёр дахь хувилбар болох ГАЗ-14 Чайка 1977-1988 онд гарсан.
12. 1959 оны загварын ГАЗ-21.13. ГАЗ-24-10 (зүүн талд нь) 1985-1993 онуудад үйлдвэрлэгдэж байсан. ГАЗ-31029 (цагаан нь) Волга нь 1992-1997 онуудад хийгдсэн. Эдгээр тэрэгнүүдийн өмнөх хувилбар болох ГАЗ-24 Волга нь 1968-1986 онд үйлдвэрлэгдэж байв.14. Волга ГАЗ-3111. 2000-2004 онуудад гарсан бизнес-классын тэрэг.15. ГАЗ-3105. 1992-1996 онд хийгдсэн.16. Төгсгөлд нь БТР. Бронетранспортер. Зориулалт тодорхой. Ер нь хуучин ЗХУ-ын үйлдвэрүүдийн ихэнх нь үндсэн бүтээгдэхүүний хажуугаар заавал цэргийн зориулалттай зүйл үйлдвэрлэж байсан байх.
Эх сурвалж: http://riverpilgrim.livejournal.com/

2 comments:

  1. БТР. Бронетранспортертэй болохиймсан хөдөө сайхан аялахгүй юу

    ReplyDelete