Энэ онгоцнуудыг фанераар хийдэг. Гүйлт нь дууссан, актласан хөдөлгүүртэй. Ямар ч зэвсэглэл, хянах самбар гэх зүйл байхгүй. Зөвхөн бөмбөг. Нисгэгчид нь - хэдхэн өдөр бэлтгэгдсэн жаал хүү нар. Нэг нислэг хийхэд зориулагдсан ийм зүйл Японоос өөр газар бий болж чадахгүй байх.Охид бүсгүйчүүд нь баатарлаг үхэл хийхээр хөөрч буй хүү нарыг ингэж үддэг байв:1944 он гэхэд Японы байлдааны техник, тэр дотроо нисэх хүчин нь барууныхаас хол хоцорсон байв. Бэлтгэгдсэн нисгэгчид дутагагдахын сацуу шатахуун, сэлбэгийн хомсдолд нүүрлэжээ. Иймд агаарын операцуудаа хязгаарлахаас өөр арга Япон улсад байсангүй. 1944 онд америкийн зэвсэгт хүчин Сулуан арлыг довтоллоо. Энэ нь Филиппиний ойролцоох Лейте хоолой дахь тулааны эхлэл байсан юм. Японы нисэх хүчний 1-р флот 40-хөн онгоцтой, тэдгээр нь тэнгисийн хүчинд туслалцаа дэмжлэг үзүүлхэд хаанаа ч хүхэлцэхгүй нь ойлгомжтой. Энэ үед л 1-р агаарын флотын удирдагч вице-адмирал Такидзиро Ониси түүхэн шийдвэр гаргасан юм.10-р сарын 19-ний өдөр тэрбээр холбоотны хүчинд дорвитой хохирол үзүүлэхийн тулд эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн нисгэгчидийг бөмбөгтэй онгоцны хамт дайсны усан онгоцруу довтлуулахаас ондоо арга зам алга гэж мэдэгджээ. 20-ний өдөр гэхэд буюу ганц өдрийн дотор 26 ширхэг Mitsubishi A6M Zero хөнгөн сөнөөгч онгоцнуудад шаардлагатай тоноглолыг хийсэн байв. 21-ний өдөр эхний туршилтын нислэгийг үйлджээ: австралийн флотын толгой онгоц, хүнд крейсер "Австрали" довтолгоонд өртсөн. Камикадзе-нисгэгч хөлөг онгоцонд дорвитой гэмтэл үзүүлээгүй боловч хөлгийн бие бүрэлдэхүүнээс хэдэн нөхдийг (онгоцны ахмад тэр дунд нь байв) цааш харуулж чадаж. Энэхүү онгоц 45 оны эхэн хүртэл засварт байсан юм.
10-р сарын 25-ны өдөр түүхэнд камикадзе нарын анхны амжилттай довтолгоо хийсэн өдөр гэж үлдсэн. Америкийн тэнгисийн хүчнээс 1 хөлөг онгоцыг живүүлж, 6-г жагсаалаас гаргаж чаджээ. Япончуудын хохирол - 17 онгоц.
Үнэндээ нэр төртэй, гоё үхлийн үзэл нь Японд эрт үеэс байсан зүйл. Одоо ч бий. Зоригтой, шийдэмгий нисгэгчид эх орныхоо төлөө амь биеэ өгөхдөө огт эргэлздэггүй байж.
Ихэнх тохолдолд камикадзе нар энгийн онгоцуудыг ашигладаг байсан боловч тэд нарт зориулж тусгай загваруудыг мөн хийдэг байв. Ийм загварын онгоц нь өртөг бага материалаар хийгдсэн, илүү дутуу зүйлгүй, хяналтын систем байхгүй шахуу, хөөрөх ганц зорилготой хийгддэг.
1944-45 онд японы арми 4000 камикадзе бэлтгэж, энэ нөхдүүд 300 гаруй хөлөг онгоц живүүлсэн тоо байна. Камикадзе болох хүсэлтэй улс даруй 3 дахин их байсныг онцлох нь зүйтэй. Зүгээр эд нарт техник хүрэлцээгүй юм.
Хорин нас шүргэж буй хүүхдүүд аяга сакэ уугаад, толгойгоо голд нь улаан тойрог бүхий цагаан туузаар (хатимаки) боогоод онгоцондоо суугаад хөөрдөг байв. Ямар ч шүхэр, аврах систем онгоцонд байхгүй. Тэр ч байтугай зарим тохиолдолд онгоц нь дугуйгуй байв. Онгоц хөөрнө - дугуй нь салаад хоцорно. Буцах зам байхгүй.Камикадзе нь "тэйсинтай" буюу эх орныхоо төлөө амиа золиослогчдын нэг төрөл. Зөвхөн нисэх хүчинд ч биш, бусад төрлийн цэргийн хүчинд цөөнгүй л байсан. Жишээ нь: онгоцноос бөмбөг тэврээд үсэрдэг, бөмбөгөө чиглүүлэх үүрэгтэй шүхэрчид хүртэл байв. Дайсны объект, эсвэл удирдлагыг устгах зорилготой бөмбөгтэй гүйж очоод дэлбэрдэг цэргүүд ч байсан. Жижиг моторт завиар (мэдээж тэсэрч дэлбэрэх зүйл харамгүй тээсэн) дайсны усан онгоц довтолсон тохиолдлууд ч бий.
Дэлхийн II дайны төгсгөлрүү Германд ч гэсэн ижил төрлийн зүйл санаачилж байсан боловч тэнд хүмүүсийн сэтгэхүй шал өөр. Тэгээд ч дайнд ялагдах нь бараг тодорхой болсон цагт амиа утгагүй зүйлд өгөх хүн олдоогүй биз.
Эх сурвалж: http://nostradamvs.livejournal.com
28 September 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
хөөх, аймар юм ..,
ReplyDelete