Бүтэн сайний нартай энэхүү өдрийг аймшигтай түүхээр чимэх санаа орж ирэв. Тухтай сууж, тавтай уншина уу.
Түүхийн хуудаснаа аймшигтай үйл явдлууд бишгүй үлдсэн байдаг. Тэдний нэгийг та бүхэнд орчуулж хүргэж байна. Энэ удаад дундад зууны Унгар улсад болсон үйл явдлыг цөмөөрөө сонирхноо. Энэ түүхийн онцлог нь, эх баригч эзэн хаан өөрийн биеэр, хөрөнгө мөнгөөр өөрийнхөө эсрэг бослогыг дэгдээсэнд оршино.
XVI зууны эхэн үеийн Унгар улс хямралын дээд цэгт хүрсэн байж. Олон улсын терроризм хажууд нь хүүхдийн тоглоом шиг санагдна. Туркууд (тухайн үед Османы эзэнт гүрэн) зүүн Европыг тайван байлгахаа байсан цаг үе. Дээрэм тонуул, боолчилол г.м. цохилтууд шууд хиллэж буй Унгар улсад хамгийн ихээр нүүрлэж байв.
Хамгийн сүүлд улс орноо арай дөнгүүр удирдсан хаан нь Матвей I Корвин (Матьяш Хуньяди, Hunyadi Mátyás). Тэрбээр туркуудтэй байлдахын сацуу Словак, Чех, Австрийн нутгаас хүртэл газар нутаг чөлөөлж, улсынхаа хил хязгаараа тэлж чадсан. Гэвч 1490 онд тэрбээр эцэг өвгөдрүүгээ амжилттай халин оджээ.
Хаан ширээ залгамжлагчгүй хоцорлоо. Янош Корвин гэдэг хүү нь албан ёсны гэргийгээс нь төрөөгүй тул хаан ширээг залгамжлах эрхгүй. Иймд Матвейд цусан төрлөөрөө хамгийн ойр байж таарсан Польшийн хаан Уласло (Владислав) II-ыг суудалд залжээ.
Хэрэв Матвейн хаанчилалын үед парламент ажиллаж, феодалууд төдийлөн эрх мэдэлгүй байсан бол Уласло үнэмлэхүй эзэнт хаант ёсыг тунхаглаад, татвар татаасын хэмжээг даруй 5 дахин нэмж, замын хажуугаарх моднуудыг дүүжлээтэй "гэмт хэрэгтэнгүүд"-ээр харамгүй чимж эхэлжээ. Ер нь Уласло польшийн засаглалд хамаг анхаарлаа хандуулж, удирлагагүй шахуу Унгар улс аажмаар ангалруу гулсан орсоор байв.
Уласлотой танилцана уу:Унгарын хилийн орчимд туркууд гаарч эхэлжээ. Тэдгээр нь тосгон суурингуудыг довтолж, эд хөрөнгийн тоноод, ард иргэдийг нь боолчлоод тууж оддог байв. Ингэхэд боолууд туркэд боломжийн удаан насалдаг байсан гэж байгаа. Боолыг сайн хооллоод 20 жил ажиллуулсан нь муу хооллож 3 жил зарцалснаас хавьгүй ашигтай шүү дэ. Гэхдээ хэн ч мэдээж боол болохыг хүсэхгүй шүү дэ.
1512 онд Туркийн эзэн хаанаар Догшин Селим гэх нөхөр тодорчээ. Эцэг Биязидын дэргэд дайчин, ширүүн нэгэн. Эцгийгээ амьд сэрүүн, хаанчилж байх үед нь төрийн эргэлт хийх гэж оролдож, бүтэлгүйтэж байсан нэгэн. Хаан эцэг титмээсээ татгалзах үед мань эр хаан болоод, юмыг яаж мэдэх билээ гээд эцгээ хорлосон юм. Түүнээс хэн хүнгүй айдаг байв. Түүний хаанчлалын 8 жил тасралтгүй дайн дажингаар дүүрэн байсан. Ихэвчлэн дорно зүгт дайлаар морддог хэдий ч баруун зүгийг ч тайван орхиогүй.
Селим хүү энэ байна да:
Селимээс Хорвати, Серби, Унгар хамгийн их хохирч байв. Иймд тэр үеийн Ромын хамбатан Лев X (1514 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр) туркудийн эсрэг загалмайтны аян дайн зарлажээ. Энэ үед л Унгарын арми гэх зүйл туйлын хэцүү байдалд байгаа нь тодров. Сайн дурын цэргүүд нь туркудын довтолгоонуудыг арай гэж хамгаалахаас бус юун өөрсдөө дайлаар мордох. Иймд хамбатан Уласлотой ярилцаад гарц олжээ. Товчхондоо, сайн дурын армид есөн шидийн, хаа хамаагүй, хэн ч байсан улсыг хүчээр татаж эхэлжээ. Тариачин, ядуу гуйлгачин, оюутан, гар урлан эрхлэгч, лам г.м. хэн ч байсан хамаагүй, хүчээр эгнээнд нэгтгэгднэ. Ийм төрлийн улс Унгарт цөөнгүй байсан болохоор удалгүй арми бүрдэж. Гэвч энэ арми гэх зүйлд цугласан улсад туркудтэй дайтах сонирхол ер алга байв. Тэд ядуураад өөрийн зиндаанд очсон язгууртнуудыг хальт хульт сонсох магадлалтай, бусдыг, тэр тусмаа эзэн хаан, Ромын хамбын үгийг тоох нь юу л бол. Иймд удирдагчаар Дьёрдь Дожа (György Dózsa, 1475-1514) хэмээх нөхрийг сонгожээ. Дожа ядуурсан угсаатан гаралтай, цэргийн урлаг боломжийн эзэмшсэн, хүнд гаруудын дунд өөрийн хүн хэмээгддэг. Мөн мань эр туркудийн эсрэг хийсэн өмнөх аян дайнд муугуй оролцсон юм. Ингээд Дожа-д багагүй шагнал амлаад 40 мянган эрээвэр хураавар улсын удирдагчаар залчихжээ.
Дожагийн зураг:Эхэндээ Дожа туркуудийн эсрэг байдлах санаархалтай байв. Гэвч 40 мянган сэрээ, сүх зэргээр зэвсэглэсэн хараа хяналтгүй улсаас язгууртнууд айгаад, эзэн хаан Уласло зон олон хүнд гаруудыг тараах зарлиг гаргажээ. Гэвч... нэгэнт оройтсон байлаа.
Дожа туркуудын зүг нэг хараад (өш хонзогнол мэдээж их л байв), Будапештийн зүг нэг хараад, ер нь туркуудтэй тулалдаж махаа идэж байснаас Унгарын эзэн хаан болчихсон нь дээр юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд улсын гүнрүү армитайгаа хөдөллөө.
Туркуудийг довтлох хожимдсон захирамж тушаалууд, ямар нэг гэрээ хэлэлцээр хийх гэсэн оролдлогууд амжилт ер олсонгүй. Дожа замдаа хавь орчмын тосгон суурингуудаас эгнээгээ зузаатгасаар хааны суудалруу шулуунаар ойртож байв. Феодалуудын эсрэг аян дайнд тариачид, ядуучууд дуртай нь аргагүй нэгдэж байв. Босогчид томоохон цайзуудыг ээлж дарааллан авч чадав - Надьлак, Арад, Вилагош, Шоймош, Липа, Бихар, Бач, Бодрог гээд. Туркудтэй байлдаж тэнхээгээ барсан хааны цэргүүд ийм үйл явдалд ер бэлтгэгдээгүй байсан болохоор эхэн үед Дожа мандана биз дэ? Гэвч Дожа гарамгай сайн жанжин байгаагүй бололтой. Яахав, дундаж нэгэн юм уу да. Түүний шууд удирдлаганд 33 мянга, хамсаатан Лёринц Месарошийн удирдлаганд 10 мянган хүн байв. Мөн жижиг отрядууд олон байсан гэдэг. Иймд Дожа томоохон тулаан хийхээр шийджээ. Өмнөхөн нь мань эр холбооны улс зарлан тунхаглаад, феодалуудыг анги хэлбэрээр нь устгахаа мэдэгдэж, бүх олсон зэр зэвсгийг тариачидад өгсөн. Ер нь л хаан шиг байв. За тэгээд Дожа маань Темешвар цайзыг довтоллоо до. Цайзын гарнизонд тусламжаар ирж буй феодалуудын цэргүүдийг трансильваний жанжин Янош Заполья (Szapolyai János) толгойлж байв.
Заполья гэж ийм хүн байж:Гол тулаан Темешварын ханын доор өрнөв. Заполья унгарын бүхий л шилдэг цэргүүдийг туган доороо нэгтгэж чадсан байв. Сайн ч сургагдсан, зэвсэг нь ч сайн 25 мянга цэрэг Дожа-гийн эрээвэр хураавар армийг бут цохиход хүрэлцэж чаджээ. 1514 оны 6-р сарын 15-нд тулаан болоход Дожагийн хамсаатан Месарош аль хэдийн бут цохигдсон (Коложварын дор) байв. Месарошийг олзлоод амьдаар нь шатаасан юм. За ингээд тус өдөр Дожагийн арми оршин тогтнохоо байж, өөрөө баривчлагджээ.
Дээрх хэсэг - түүх. Одоо аймшгийн түүх эхэлнэ.
Дожагийн аймшгийн үхэл.
1514 оны тариачидын дайнтай төстэй үймээн самуун, бослого улс болгоны шахуу түүхэнд байдаг боловч Дожа шиг цаазлагдсан нь ховор байх. Хол ч явалгүй 6-р сарын 20-ны өдөр Темешварын төв талбайд ялагч нар жинхэнэ "шоу" хийсэн байна. Дожа-д зориулж төмөр суудал урлажээ. Зүгээр ч суудал биш, халуун цог хөндийнүүдэд нь хийх боломжтой. Нэг ёсны хайруулын таваг гэсэн үг. Бүтэлгүй босогчидын жанжинг тус суудалд суулгаад, нэг гарт нь скипетр (мэдээж дотроо халуун цогтой), нөгөөд нь улайсгасан держава бариулаад, толгой дээр нь дотор нь гал ноцож буй титэм өмсгөжээ. Тэр дор нь үхүүлэхгүй тулд галыг аажуухан, жигд ноцоож, нэг ёсны амьдаар нь болгож эхлэв.
Хамсаатнуудыг нь талбай дээр тууж авчираад Дожа-г тойруулан туужээ. Яргачид тэдгээрийг улайсгасан төмөр утаснуудаар ороолгож, бүжиглэхийг шаардаж байв. Цаашилаад арай үхээгүй Дожа-гаас махыг нь шүдээрээ зулгааж тасдахыг шаардаж. Толгойлогчоо идэх юм бол амь хэлтрүүлнэ гэж амалсан, сүүлд нь мэдээж хуурсан. Дожа ухаан алдаагүй бөгөөд нэг ч үг дугараагүй байна. Зөвхөн "Ноход!" гэж ганц үг хэлсэн гэдэг.Төгсгөлийн үг.
Тариачидын бослогын үед 50-60 мянган хүн амь үрэгдэж. Намар гэхэд бүх бослого дарагдсан. Феодалууд тариачид эрх чөлөө олох ямар ч гарц байхгүй захирамж гаргаад, татвар татаасуудыг нэмсэн. Олон тооны дайнд сульдсан улс уналтын байлалд гүйцэд оржээ. 1526 оны 8-р сарын 29-нд туркийн цэрэг Унгар, Чех, Хорватын нэгдсэн армийг бут цохиж. Арга ч үгүй биз, тоо толгой нь 4 дахин их байсан юм чинь. Унгар нь Османы эзэнт гүрэн цааш Австри-тай дайдахад хэрэг болох тулгуур нутаг болж хувирсан. Унгарын хаанаар бослого дарсан Янош Заполья сонгогдсон, тэр туркийн засаглалыг хүлээн зөвшөөрсөн тус улсын анхны хаан юм.
Тусгаар тогтносон Унгар улс мөхсөн нь энэ.
Эх сурвалж: http://nostradamvs.livejournal.com/

Ёстой сайхан мэдээлэл уншчихлаа тайнкс
ReplyDeleteмаш их баярлалаа
ReplyDelete