1-р хэсэг болон 2-р хэсэг.3-р хэсэг.
Та бодлогын даалгаврыг яаж тодорхойлсноос үр дүн чинь хамаарна. Хариу асуултанд оршино. Түүнд өөр орших газар байх ч үгүй. Бодлогоо хэдий чинээ дэлгэрэнгүй тавина, төдий чинээ олон тооны шийдэл бий болно.
Хүнийг бодож сэтгүүлэхийн тулд яах ёстой вэ?
Түүнийг хязгаарлах хэрэгтэй. "Хязгаарлах" гэдэг үг таалагдахгүй байгаа бол "дүрэм зохиох" гээд орлуулчих. Зүгээр байж байгаад юм бодож олох амаргүй шүү дэ.
Алив надад нэг зүйл бодоод олоодох... Хариуд нь нам гүм.
Зургаан үгнээс бүрдэх өгүүллэг зохионо уу. Хэмингуэй шиг: For Sale: Baby shoes, never worn /орос хувилбар хоёр дахин товч: Продаются пинетки. Неношеные/
Ингэхэд тархи ажиллаж эхэлнэ.
Та тоглоом зохиохоор болж гэж төсөөлье. Хөл бөмбөгийг суурь болгож авлаа. Түүний дүрмийг дэлгэрэнгүй тодорхойлчихоод үг болгоныг нь солиод үзэх хэрэгтэй. Ингэснээр ямар үгийг "эргүүлж" эхэлснээс үр дүн чинь шууд хамаарч эхэлнэ.
Хөл бөмбөгийг зүлгэн дээр бөмбөгөөр тоглодог...
Мөсөн дээр болох уу? Болно. Хоккей.
Усанд болох уу? Болно. Усны поло.
Агаарт болох уу? Болно. Квиддич.
Ондоо үг сонгоно - өөр үр дүнд хүрнэ.
Хөл бөмбөгийг хөлөөрөө тоглодог.
Гараар болох уу? Болно. Гандбол.
Харьцуулна уу:
1. Алим доошоо унадаг.
2. Алим дэлхий дээр доош унадаг.
Лийр шиг хэлбэртэй гариг байдаг бол алим доош биш хажуу тийш унаж болох талтай.Бодлогыг зөв тавих нь маш чухал. Мөнгө алга - энэ бол бодлогын тавил биш. Энэ нь төлөв. Та өөрийгөө Римийн католих сүмийн хамба лам гээд төсөөл. Мөнгөний урсгал - бутархай (X/Y).
X буюу хүртвэр - орлого /хяналтанд буй нутаг дэвсгэрээс орж ирж буй мөнгө/
Y буюу хуваарь - зардал /сүмдийн оршин тогтнох эх үүсвэр/
Нэг үйлдлээр хүртвэрийг нэмж, хуваарийг багасгаж болох уу?
Болно. Миссионеруудыг илгээх. Бурханы үнэн үгийг зэрлэгүүдэд хүргэхээр түмэн олон ламыг ийш тийш илгээж орхино.Энд нэг зүйл дурдах нь зөв байх. Латин америкийн индянуудыг загалмайлсан нь ядаж ганц эерэг үр дүн авчирсан - тэдгээрт сүнс байдаг гэж үзэж адгуус шиг алах явдал багассан.
Санаа агаарт өлгөөтэй байж чадахгүй. Түүнд дэмжлэг хэрэгтэй. Танд тулгуурлачих "хүчний эх үүсвэр" хэдий чинээ их байна, төдий чинээ л сайн. Нэг байхад бараг хангалттай. Шашин шүтлэгэ хоёрыг ашигладаг юм - айдас болон хайр. "Брат" кинонд Данила Багров үнэнийг хүч дагадаг талаар ярьж байхдаа ганц эх үүсвэр (хүч) дээр тулгуурлаж байсан юм биш. Түүний гарт хоёр дахь эх үүсвэр (гар буу) байсан. Ингэхэд, тэрбээр гурав дахь эх үүсвэрийн (мөнгө) араас ирсэн юм шүү дэ.
Дахин хэлхэд: бүх хүмүүс адилхан бодож сэтгэдэг. Бидэнд мэдэгдэж буй цор ганц сэтгэн бодох чадвар - хувилбаруудыг сэлгэх. Ялгаа нь юунд бий вэ гэхээр нэг хүн тодорхой цаг хугацааны дараа сэлгэхээ зогсоодог, нөгөө нь үргэлжлүүлдэг. Мөн сэлгэж олсон ямар хувилбарыг сонгох тал дээр ялгаатай.
Таны амьдралын туршлага - шинэ сэлгэмэлүүдийн хувилбаруудыг хайсан зүйл. Таныг хүрээлэн буй ертөнцийн ихээхэн хэсэг нь зөвхөн таны толгойд оршидог.Үргэлжлэл бий.

No comments:
Post a Comment