08 September 2009

Limit. Part 4

1-р хэсэг. 2-р хэсэг. 3-р хэсэг.
4-р хэсэг.
Таны толгойд болж буй зүйл хажууд чинь байгаа хүний толгойд ч болж байх боломжтой. Үсэг солих зэргийг хэт их шохоорхох дэмий. Энэ чинь маш энгийн. Үсэг мэддэг, тэдгээрт дуртай хэн ч байсан байрыг нь амархан сольчихно.
Бидний сэтгэхгүй хэлнээс их хамааралтай. "Славянин" гэдэг үгнээс оросууд "слава" (нэр алдар) гэдэг үгийг сонсох бол англи хүн "боолчлол" (slav - slavery) гэдгийг түрүүлж сонсно.
Одоо таны толгойн үнэ цэний тухай жаахан дэлгэрэнгүй авч үзье. Биднийг хүрээлэн буй орчны үнэлэмжийн хэмжүүрүүд толгойд тань оршидог. Энэхүү үнэлэмжийн хэмжүүрүүд нь мэдээж төгс байж чадахгүй, харьцангуй л ойлголт. Корпорациуд таны тархи дахь жижигхээн хэсэгт аливаа нэг зүйлд хандах хандалтыг ялимгүй өөрчлөхийн тулд тэрбум тэрбум доллар цацдаг. Жишээ нь: божоле - гашуун. Рекламны хэдэн сайн кампани өрнүүлэхэд л энэхүү дарс танд таалагдаад эхэлнэ. Таны үзэл бодлоос өөр юу ч өөрчлөгдөөгүй шүү дэ. Энэ зүйл дэлхийг өөрчилж чадна.
Гучин мянган еврогийн үнэтэй бугуйн механик цаг арван долларын хятад электрон цагаас нарийвчлал, найдвартай ажиллагаагаараа сайн байж чадах уу? Тэдгээр нь хүнд, зүүхэд эвгүй. Мөн байнга гамнаж хэрэглэх хэрэг гарна. Үнэтэй цаг нь эзэндээ их хугацаа өгч чадахгүй шүү дэ, үнэндээ бол.
Жинхэнэ үнэ цэнэ бүхий зүйл маш сонин хэлбэрээр илэрдэг. Том Хэнксийн гол дүрд тоглосон, онгоцны сүйрлийн дараа арал дээр цор ганцаар хоцорсон киног санаж байна уу? Онгоцны ачаа тээшээс түүнд коньки, бөмбөг, хайрцаг VHS кассет л үлддэг. Газрын гаваар орсон энэ арал дээр эдгээр зүйлс түүнд тус хүргэж, хамгийн үнэ цэнэтэй эд нь болдог. Тэшүүрээр сүх хийж, кассетын хальсаар сал босгохдоо мод боодог шүү дэ. Харин бөмбөг үндсэндээ галзуурахаас нь авардаг.
Рекламны мангасуудын хийгээд буй зүйлийг та ч хийж чадна. Үнэндээ - та үүнийг хийж ч байгаа. Та эд зүйлсэд утга агууламж өөрийн мэдэлгүйгээр өгдөг.
Энэхүү зургийг хар. Нэг хүн ханын дэргэд зогсож байна. Инээмсэглэсэн, тамхи татаж байна. Гараа халаасандаа хийж.Тэглээ гээд юу гэж?
Энэ хүн хуулийн дээд ялтай, буудуулахаар зогсож буй юм. Түүнд амьд үлдэх хугацаа - 10 секунд. Тамхиа шүдэндээ зуугаад, гараа халаасандаа хийдэг нь гар нь чичирж буйг харуулахгүйн тулд шүү дэ. Зурган дээрх нэг цэг ч өөрчлөгдөөгүй. Харин таны энэхүү зурганд хандах хандалт өөрчлөгдсөн байх. Та энэ зургийг шинэ хэмжээсээр харсантай, утга агуулгатай болгосонтой адил. Энэхүү үнэлэмж нь хөдөлгөөнт. Доорх зургийг Гитлер зурсан гэвэл та түүнд нэг байдлаар хандна.Зургаан настай жаал хүү зурсан (үнэн нь энэ) гэвэл шал өөр хандна. Амьдралыг ондоогоор хархад л аз жаргалтай болж чадахаа ойлгож байна уу та? Өөрөөс чинь юу ч шалгаалахгүй гэдэг шиг худал зүйл үгүй. Таны дурын үйлдэл (дурын шүү!) хорвоог өөрчилж байгаа. Гуйлгачинд мөнгө өгсөн хэрнээ хийлчин охинд гар татганасан бол гуйлагчингуудыг олон болгоход, эсрэгээр хийлчин хүүхдүүдийг цөөн болгоход нөлөөллөө л гэсэн үг. Хэрэв амьдарч буй эх орноо өмхий, муухайгаар нь тасралтгүй дуудаад эхэлвэл танаас 3 метрийн зайд өмхийрсөн зүйл байгаа мэт сэтгэгдэл өөрт чинь төрж эхэлнэ. Хорвоо дэлхийд ямар өөрчлөлт, хэмжээс нэмэхээ та өөрөө л сонгож байгаа шүү.
Үргэлжлэл бий.

1 comment: