1947 онд Бостон хотноо нэг хүү (Bill Stoneham) төржээ. Бага нас нь төдийлөн аз жаргалтай байсангүй - түүнээс эцэг эх нь татгалзаж, хүү асрамжийн газарт хүмүүжил олжээ.
Удалгүй хүүгийн авьяас илэрч, одоо үед тэрбээр шинэ үеийн сюрреалист зураачидыг Яцек Йерктэй зэргэцэн төлөөлөх хэмжээнд хүртлээ өсчээ. Гэвч Йеркийн бүтээлүүд гэрэл гэгээтэй байдаг бол Стоунхэмийн уран бүтээл хүмүүст жигшил зэвүүцэл, эвгүй мэдрэмжийг төрүүлдэг. Одоо үед тэрбээр өөрийн студид (http://www.stonehamstudios.com) ажилладаг. Нэг үгээр маш авьяастай, хөлөө олсон зураач юм байна.
Уран бүтээлийн жишээнүүд:
Body PoliticMaterЭдгээр зурагнууд түүний гол бүтээл болох, 2001 оноос нэр алдарын оргилд хүргэсэн зургийн дэргэд юу ч биш л дэ.
1972 онд Стоунхэм Окланд (Калифорния муж)-д амьдарч байв. Тэнд "The Hands Resist Him" нэртэй зургаа зуржээ. Ерөнхий планы хувьд зураг нь зураачийн хамгийн эртний фотозургийг дуурайсан гэж үзэж болно. Фото дээр 5 настай Bill болон танихгүй нэг охин гарч.Зураач зургаа тайлбарлахдаа: Хаалга нь бодит болон мөрөөдөл, боломжийн ертөнцүүдийг тусгаарлаж байгаа. Тэгээд харанхуй, аймшигтай бодит ертөнцөөс гадагш мянга мянган гар сарвалзаж буй юм гэдэг.
Доорх зургийг удаан ажиглахыг зөвлөмөөргүй л байна:
Тус зураг Ebay-гээр худалдагдахаар 2000 онд тавигдатлаа 28 жил нууц байдалд байсан. Энэ үед л зургийн түүх сөхөгдсөн дө.
1972 онд зургийг "Лос-Анжелес Таймс" сонин нийтэлснээсээ болж ширүүн шүүмжилэлд өртөж байж. 1973 онд Стоунхэм зургаа калифорнийн зургийн галерейд зараад түүнийг мартаж орхиж. Зургийг жүжигчин Джон Марли худалдаж авсан байна. Түүний үхлийн дараа (1984) зургийг нэг гэр бүл худалдаж авчээ. Зураг гэрээс нь учир битүүлэгээр алга болж, удалгүй хогийн цэг дээрээс олдсон. Зургийн тухай LA Times-д нийтлэл бичиж байсан урлаг судлаач төд удалгүй үхсэн, энэ зургийг янз бүрийн үзэсгэлэн дээр ажигласан хүмүүсийн дотор нь муухай оргиж, ухаан алдаж барьдаг, бүр инфаркт хүртэл тохиолдож байсан хэмээдэг.
Гэхдээ хамгийн сонирхолтой зүйлийг зургийг хогийн цэг дээрээс олсон гэр бүлийн хос ярьсан байдаг. Нэг өглөө тэдний 4 настай охин нь уйлсаар эцэг эх дээрээ гүйж ирээд, зураг дээрх хүүхдүүд хоорондоо зодолдоод байна гэжээ. Тэр ч байтугай охинд хэдэн шөнө дарааллаж хүүхдүүд зурагнаас гарч, өрөөнд нь орж ирж буй мэт сэтгэгдэл төрсөн гэнэ. Эцэг нь зурагтай өрөөнд хөдөлгөөн илрүүлэгч датчик байрлуулахад шөнийн турш датчик хэд хэд ажиллажээ. Үүний дараа тус зургийг зархаар шийдсэн байна.
За одоо тус зургийг анхааралтай, удаан, сайн ажиглах эсэхээ өөрсдөө шийд дэ...
Эх сурвалж: http://nostradamvs.livejournal.com
25 September 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Урьд нь уншиж байсан юм байна. Банжиг дээрээс билүүдээ. Өшөө бүр дэлгэрэнгүй байдийм байнлээ гэрэл тусгахаар царай нь өөрчлөгддөг гэдэг ч билүү ямар ч байсан энгийн зураг биш л юм шиг байнлээ
ReplyDeleteМаш сонирхолтой байлаа. Баярлалаа.
ReplyDeleteHEHE bi ene zurgiig uzeed sra bolsonch martaagui hehe. yhav Ih aguu gaiahlitai nuuts aidas nt hehe
ReplyDeletewww.horiotoi.tk deer tavilaa shuu ih taalagdaad
ReplyDelete