Дэлхийн бөмбөрцөг цагийн бүсүүдэд хуваагддагийг мэдэхгүй хүн үгүй. Зарим газар эдгээр бүсүүд сонирхолтойгоор зохион байгуулагдсан байдаг. Энэ тухай хэдэн факт:
1. Одоо цаггүй газар
Байршил: Огноо солигддог шугам буюу 180 дахь меридиан.
Номхон далайд байрлах энэхүү шугамыг баруунаас зүүн тийш гатлах юм бол өчигдөрийн өдөрт очих бөгөөд буцаад зүүнээс баруун тийш гатлахад маргаашдаа очно.
2. Шөнө нар жаргадаг газар
Байршил: Хятад
Хятад нь хамгийн урт улсуудын нэгд зүйл ёсоор тооцогддог. Баруунаас зүүн тийш 5700 км сунасан газар нутагтай. Хувьсгалаас өмнө буюу 1949 он хүртэл цагийн таван бүстэй байсан боловч Мао гуай энэ нь салан тусгаарлах аюулыг агуулж байна гэж үзсэн үү, ямартаа ч бээжингийн хэмээх нэг цагтай болгож орхисон. Үр дүнд нь Түвдэд нар шөнө жаргадаг.
3. 3,5 цагийн урттай алхам
Байршил: Хятад-Афганистаны хил
Түрүүчийн мэдээлэлтэй холбоотой л до. Хятадаас Афганистанруу орохдоо цагийн зүүг шууд 3 цагаар урагшлуулах шаардлага гардаг. Өөр хаана ч нэг алхам хийхэд ийм хэмжээний хугацаа орохгүй.
4. Хувирамтгай хугацаа
Байршил: Гималайн уулс
Гималайн уулс нь хэд хэдэн улсын нутаг дэвсгэр дээр байрладаг. Уулсын нийт 1000 гаруй км-ийг туулахаар шийдсэн бол цагийн зүүгээ 6 удаа хөдөлгөх шаардлага гарна: энэтхэг-непалын хил дээр 15 мин урагшаа, непал-энэтхэг дээр 15 мин хойшоо, энэтхэг-хятадын хил дээр 2,5 цаг урагш, хятад-бутаны хил дээр 2 цаг хойш, бутан-энэтхэгийн зааг дээр 30 мин хойш, харин энэтхэг-мьянмарын хил дээр 1 цаг урагш.
5. Наран мандах улс
Байршил: Алс дорнод
Дэлхий дээр шинэ өдрийн нарыг япончууд хамгийн түрүүлж үздэг гэдэг. Иймдээ ч наран мандах улс хэмээдэг. Тэгсэн Владивостокд Токиогоос Гринвичээр нэг цагийн өмнө өглөө болдог байна.
6. Дөрөвдахь өдрөөс гуравдахь руу
Байршил: Ратвановын (ОХУ) болон Крузенштерний(АНУ) арлууд
Эдгээр жижиг арлууд нь далайд бие биенээсээ 4 км-ийн зайд оршино. Мотортой завиар 15-20 мин явнаад очно. Тэгсэн хэдийн ч Гринвичээр эндгээр арлуудыг 21 цаг тусгаарладаг. Рантманов дээр дөрөвдахийн үд дунд байхад Крузенштерн дээр гуравдахийн өдрийн 3 цаг болж байна.
7. Цагаа эргүүл
Байршил: Энэтхэг
Энэтхэг Гринвичээс таван цаг гучин минутын зөрөөтэй. Англичууд "Хэрэв чи Англид байгаа бол цагаа буруу тийш харуулахад Энэтхэгт хэд болж буйг мэднэ" гэдэг.
8. 3 бүсийн уулзвар
Байршил: Финлянд, Норвеги, ОХУ-ын хил
Энэ гурван улсын хил дээр 3 цагийн бүс огтлолцдог. Жишээ нь: ОХУ-д өдрийн 12 байхад Финляндад 11, Норвегид 10 цаг гэсэн үг.
9. 15 минутын тусгаар тогтнол
Байршил: Непал
Энэ жижиг улс 3 талаас нь бүсэлсэн Энэтхэгээс бүхий л зүйлээрээ салах гэж их хичээдэг. Тиймдээ Энэтхэгээс цагаа 10 мин. урагшлуулж. 1986 онд дахиад 5 мин нэмээд одоо 15 минутын зөрөөтэй.
17 September 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Сонирхолтой мэдээ байна :)
ReplyDelete