Иргэний үнэмлэх, хурууны хээгээ уншуулж тодорхойлолт гаргуулдаг ТҮЦ машин хүмүүсийн явдал чирэгдлийг тодорхой хэмжээгээр бууруулсан гэж боддог (ТҮЦ нь Төрийг үйлчилгээний цахим машин гэсний товчлол гэдгийг сая л мэдлээ). Цааш нь улам боловсронгуй, зардал чирэгдэл бага болгох боломжтой юу? Боломжтой.
Бүх мэдээллийг цахимжуулж, хуруу гарны хээ хуарыг бүртгэсэн биз дэ? Сайн бодох юм бол төрийн ямарч алба иргэнээс есөн шидийн тодорхойлолт шаардаад байх учиргүй юм. Тэр тусмаа хорооны, хаягийн тодорхойлолтыг. Төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааг маань төрийн албан хаагч цахим хэлбэрээр ажлынхаа компьютер дээр үзэхэд дургуйцэж сүржигнээд байх зүйл надад бол байхгүй. Мэдээж хэрэг ТҮЦ-ээс цаас авч очсоноос шууд явж очоод "Мэдээллийнхээ сангаас миний тодорхойлолтыг гаргачих уу хө?" гээд зогсож байх нь дээр шүү дэ.

No comments:
Post a Comment