Алдартай хүүхэлдэйн кино найруулагч Леонид Шварцманы ярилцлагаас:
- Би бүх баатруудаа хэн нэгэнтэй төсөөтэй бүтээсэн. Тухайлбал "38 попугаев" киноны тоть бол Ленин. Хөдөлгөөнийг нь дуурайлгаж хийсэн.
Харин Шапокляп эмгэнд би өөрийн хадам ээжээсээ зарим зүйлийг оруулсан.
Анхны Чебурашка одоогийнх шигээ том чихтэй байгаагүй.
Би түүнд жижиг энгийн, бамбаруушынх шиг чих эхэлж зурсан байсан. Успенскийн зохиолд чихний тухай юу ч байдаггүй шүү дэ: Чебурашка нь туулай шиг толгойтой, шар шувуу шиг том нүдтэй, баавгай шиг сүүлтэй, жижигхэн үсэрхэг амьтан л гэж бий. Ажлын явцад чихийг нь бага багаар томруулсаар сүүлдээ аварга хэмжээнд хүргэсэн. Зураг авалт эхэлсэн хойно сүүл болон сармагчных шиг хөл нь үгүй болсон. Дүрс хөдөлгөөнд оруулдаг ажилчид хөлтэй ажиллахад хүндрэл их гарч байна гэхлээх нь тавхайг нь үлдээгээд тайрчихсан юм.

No comments:
Post a Comment