Тэтгэвэрт гарах насыг нэмэх асуудал яригдаж байгаа. Яахав, нэмж болно. Ямар огцом 10 жил нэмчих гэж байгаа биш. Мэдээж энэ үйл явдлыг угтаад PR компани явуулж эхэлнэ: ингэснээр иргэд өндөр насална, хүмүүс ажил төрөлтэй байна г.м. Энэ бол яахав - засгийн өнцгөөс харахад. Хувь хүн талаас нь давхар харах хэрэгтэй.
Хүнд хэцүү, хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг нэмж болохгүй гэж би бодож байна. Нөгөө талаас, тэтгэвэрт суусан хүн маш хурдан "унтардаг" юм. "Өөрийгөө хэрэггүй болсныг мэдрэх" гэж нэрлэгддэг эффект байдаг. Өглөө болгон ажилдаа явдаг байсан хүн гэнэт юу ч хийхгүй, хэнтэй ч харьцахгүй болно. Баярлалаа, та хийдгээ хийсэн, цаашаа бид өөрсдөө учраа олно, баяртай гээд нийгэм түүнийг соёлтойгоор жийчихэж буй хэрэг. Насаараа ажиллаж ирсэн хүнд энэ нь хүнд тусдаг. Зарим нь сархаданд ордог, зарим нь хийх зүйлгүй биеэ чагнасаар өвчин тусч хэдхэн жилийн дотор өөд болдог. Тэтгэвэрт гарах процессыг болж өгвөл зугуухан болгох хэрэгтэй юм шиг. Ажлын цаг, өдрийг нь зугуухан багасгах ч юмуу. Хүн амьдралын шинэ хэв маяг, ихээр гарах болсон чөлөөт цагт дасаг л дэ.
Урт наслалтын хувьд: манайд төдийгүй дэлхийд өндөр настнуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Японд дан хүүхэд хөгшид үлдсэн жижиг хотууд байдаг гэсэн. Залуучууд нь том хотуудруу явчихсан хэрэг. Манайд ч гэсэн ийм газрууд бий болж байгаа. Ажиллагсад, тэтгэвэрт суугсадын харьцаа цаашид тэтгэврийнх рүү хэлбийсээр байх болно. Бид харьцангүй залуу үндэстэн, гэхдээ 30-40-өөд жилийн дараа харьцаа 50:50 болсон байх вий. Би тэтгэвэрт гарсан настай хүмүүсийг боловсролын салбарт яагаад ашигладаггүй юм бол гэж гайхдаг. Сургууль нь сурагчдынхаа өвөө эмээ нараас судалгаа аваад, хэн хаана хэзээ ямар сонирхолтой ажил эрхэлж байсныг судлаад, настангуудтай багш сурган хүмүүжүүлэгч нь урьдчилж уулзаад, за та ийм ийм сэдвээр хүүхдүүдэд ганц цаг яриад өгөх боломж байна уу гэж санал тавих жишээний. Хүүхдүүдэд ганц хоёр цаг зарцуулахаасаа цааргалах буурал цөөхөн л байх болов уу. Янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсох нь хүүхдэд ядаж ирээдүйн мэргэжлээ сонгоход нь тустай. Мөн амьдрал дээр тохиолдсон сонирхолтой түүх настай хүнээс сонсох нь зурагт үзсэнээс, FB ухсанаас дээр. Гол нь ийм ажлыг Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар г.м. байгууллагыг харалгүйгээр сургууль өөрөө бие даагаад л зохицуулчих боломжтой. Зардал гээд байх зүйл ч гарахгүй. Харин үр дүн бол гарна.
Хэлэх гээд байгаа гол санаа: насны хязгаарыг нэмж болно, гол нь тэтгэвэрт гарсан хүмүүсээ үнсэнд хаясан шалз шиг орхигдуулах бол буруу. Хийдгээ хийгээд гавъяаны амралтаа эдэлж байх ёстой хүн өнөөдөр цааш оршин тогтнохынхоо төлөө үргэлжлүүлэн тэмцэж байна. Бүр ажилгүй болчихоод шүү дэ. Олгож буй тэтгэвэр нь бараг дан гурил ногоо авахад ч хүрэхээргүй байхад юу ч ярих билээ дэ.

No comments:
Post a Comment