XIX зуунд Чили селитраг (манйхаар бол шүү юмуу да) их хэмжээгээр олборлож эхлэв. Шүү нь бордоо болон тэсрэх бодис үйлдвэрлэхэд хэрэг болдог. Чили нь үндсэн, бараг цор ганц гэж хэлж болохоор бэлтгэн нийлүүлэгч байсан цаг.
1879-1883 онд өрнөсөн Номхон далайн II дайны (энэ дайныг Селитрийн дайн ч гэдэг) дараа Чили улс Боливи болон Перугаас шүүгээр баян Атакама цөлийг эзлэн авсан. 1879-1902 оны хооронд Чили улсын сан хөмрөг зөвхөн шинээр эзлэгдсэн газраас хураасан татвараар гэхэд 900% өссөн байдаг. Эдийн засгийн boom шүү дэ. XX зууны зааг дээр Чилийн нэг иргэнд ногдох орлогын хэмжээ үзүүлэлт нь Испани, Швед, Финлянд зэрэг улсынхаас давсан байлаа. Сөрөг тал гэвэл эдийн засаг нь зөвхөн нэг төрлийн ашиг малтмалаас бүрэн хамааралтай болжээ. Баян тансаг он жилүүдэд төрийн зардал цадигаа алдаж засаг мөнгийг баруун солгоогүй цацаж байв. Хажуугаар нь Чили нь Атлантын ба Номхон далайг усан замаар холбодог гол улс болж чадсан нь багагагүй ашиг авчирдаг байж. Аз жаргал мөнх үргэлжилэх мэт байсан болов уу.
1909 онд германы эрдэмтэд болох Фриц Габер, Карл Бош нар үлдвэрлэлийн хэмжээгээр селитрийн синтез хийх зардал бага аргыг нээв. Хоёр хүний толгой дахь бодол, самбар дээр бичсэн томъёо бүхэл бүтэн улсыг цэцэглүүлж байсан механизмыг сөрөн зогслоо. 1925 онд 2,5 сая тонн шүү олборлож байсан Чили 1934 онд 800 мянган тонныг л олборлосон байдаг. Энэ ашигт малтмалын 1 тонных нь үнэ эдгээр жилүүдэд $45-оос $19 болтлоо унав. Нэмээд 1914 онд Панамын суваг нээгдэв. Энэ нь доголдож байсан Чилийн эдийн засагт хүнд цохилт болсон. Усан онгоцууд Чилийг дайрахаа байв. Панамын суваг хоёр далайг шууд холбож байхад хэн Өмнөд Америкийг тойрох билээ дэ. Чилийн боомтууд хоосров. Эдийн засаг нь 1910-1921 онд жил болгон 2% хумигдсаар байв. Цаашлаад эдийн засгийн хямралын үед ДНБ нь бараг хоёр дахин багассан. 1929 онд $14,5 тэрбум байсан ДНБ 1932 онд $8,1 болж.
Зугуухан Чили зэс олборлож экспортолдог болсон хэдий ч манлайлал нь бол үгүй болсон. Испани, Финлянд, Шведийг эдийн засгаараа дахиж гүйцэж чадаагүй. Мандан бадралтын цаг үеэс цөлд баригдсан эзэнгүй олон тооны хот л үлдсэн байдаг.
Би яах гэж ийм жишээ татаад байна вэ гэвэл: хөгжлийн түлхүүр бол ашигт малтмал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тогтвортой эдийн засагтай, хөгжил өндөр бүх улс шинжлэх ухаан, технологийг түшиглэдэг. Байгалийн баялаг эргээд улс орныг барьцаанд оруулдаг гэдгийг зовлого дээрээ туршиж үзлээ шүү дэ монголчууд. Зэс нүүрсний үнээс хамааралтай амьдармааргүй байна ш дэ.

No comments:
Post a Comment