12 October 2015

Шийдлийн засаг

ikon.mn-ий инфографикууд давгүй шүү. Сая шийдлийн засгийн газар юу хийв гэсэн линк байхаар нь "Нээрээ найзууд юу хийсэн юм бол? Шийдлийн гэхээсээ илүү шийдцэн гарууд да" гэж бодоод сонирхов. Линк нь энэ: http://www.ikon.mn/visualdata/xt/juz
Ажилтан сарын тайландаа нэг зүйлээ хэд хэд давтаад ирэхлээр л олигтой ажиллаагүй байдаг юм. Тэрэн шиг нэг мэдээллийг яагаад хоёр газар зоочихоов дэ зайлуул гэж бодогдлоо.
Хамгийн хөгжилтэй хэсэг энэ:
Гурван сая дахь иргэн болон түүний үе чацуутнуудыг алдаршуулах ажлыг орон даяар зохион байгууллаа гэж шүү. Гүэй мөн лут том ажил нугалжээ манай засаг, хэ-хэ-хэ. 
Та сувагаа битгий солиорой... Цааш гоё гоё зүйл их тохиох шинжтэйдэг.

No comments:

Post a Comment