Ийм карттай болсон.
Машин гардаггүй өдөр нийтийн тээврээр зорчихын тулд авсан юм. Өвөл цагт дугаарын хязгаарлалтыг цуцалвал баярлахаар л байна. Нийтийн тээвэрт бэлэн бусаар төлбөр тооцоо хийдэг нь зөв. Ядаж л хүн шиг ээлж дарааллаараа бууж суудаг боллоо шүү дэ. Хуучин яадаг байлаа? Дийлсэн нь дэлдийснийгээ гэдэг джунглийн хуулиар чадалтай нь түрүүлж чихэж ордог байсан цаг саяхан.
Ажил хаялтын тухайд: хэдийгээр энэ нь эрх ч гэлээ түмнийг олон хоног хохироож болохгүй л дэ. Бэлэн мөнгөтэй харьцахаа байнгуут орлого нь буураад боож үхэх гээд байгаа юм гэсэн ойлголт түгэж байгаа нь анзаарагдсан. Үнэний ор байж мэднэ. Ажиллахгүй ээ гэж байгаа бол ажиллахыг нь тавь гэдэг асуудал ч суурьтай шүү дэ нарийндаа.
Нийтийн тээвэрт таалагдахгүй байгаа зүйл гэвэл - шинэ чиглэлүүд. Маршрутыг ямар нөхдүүд зохиов? гэдэг сонирхолтой. Өдөр тутам ямар буудлаас хаашаагаа хэдэн хүн тогтмол зорчиж буйг судалж тогтоосон, баримжаа тоо гаргасан зүйл байна уу? Пассажиропоток гэж ойлголт байдаг юм да уг нь. Арьсан дээрээ мэдрээд буй наад захын жишээ: би хотын төвөөс гэрт хамгийн ойр автобусны будал дээр буухын тулд ганц шугамд л суух боломжтой байгаа юм. Тэр шугам нь цаашаагаа Дарь-Эх, Дамбадаржаа, бүр Сэлхрүү явдаг чиглэл. Тиймээс дандаа пиг. Замд хэнч буухгүй, дан сууж байхад яаж хоосрох юм автобус?
Эрүүл саруул өнцгөөс харвал Нийслэлийн удирдлага гоц гойд баатарлаг зүйл бол хийгээгүй. Зүгээр л ажлаа хийж байгаа хүмүүс. Өмнө нь юу ч хийгддэггүй байсан л байхгүй юу. Ажлаа хийх нь баатарлаг үйлс шиг харагддаг болсон эвгүй цаг үе ирж дэ, хэ-хэ.

No comments:
Post a Comment