Гар утсаар дарсан фото-зурагнууд удаж удаж нийтлэгдэж байна.
Эхэлж автозам, машин тэрэгтэй холбоотой зурагнууд. Сүхбаатарын талбайн зүүн талын зам. Хавтан тээвэрлэлт. Арын суудалд суугаа хоёр нөхөр зүгээр л гараараа барьж. Бодвол гар нь бакь ангилалынх юм байлгүй. Өмнө нь ч ийм зүйл харж л явсан, гэхдээ ядаж уяа оосороор бэхэлсэн байдагсан.
Нарны гүүр. Хүүхэлдэй суулгасан таксинд зорчиж үзлээ. Нарны энергиэр эргэдэг хүрд, хүзүү нь хөдөлдөг нохой, үнэртэй уснаас том үнэртүүлэгч, хүүхдийн бойтог г.м. олон ч зүйл энэ байрлал дээр харж байна да.
Зурагнууд дунд mobile гэсэн хавтас бий. Гар утсаар авсан зурагнууд хуулагддаг ухаантай. Ямарч ангилал байхгүй, замбараагүй чихээд л байж байдаг юм. Хэдэн ч оны зураг гарч ирж мэднэ. Тухайлбал: 2012 онд тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураалгасан баримтыг дарсан байх юм.
Богдын өвлийн ордны зүүн зам. Найзындаа орчихоод гараад ирсэн - машины капот дээр сосиска. Хөдөлсний дараа анзаарсан юм. Зайсангаас гэр хүртэл ингэж авсан. Хурдалж байгаад тормоз гишгэхээр унахгүй байна лэ.
1-р сургуулийн урд зогсоол. Машиныхаа урд талруу тор унжуулсан нөхдийн логикийг би энэ насандаа ойлгохгүй байх. Радиаторлуу жавьж чигжлээ гээд хөргөлтийн систем ажиллахаа байх юм уу? Зурагтын удирдлагыг гялгар уутанд өлгийдөхтэй адилхан шүү дэ. Нэртэйгээр нь гудманд гутлаа гамнаад улавч шахчих хэрэгтэй л дэ.
Төмөр замд тээврийн прокурын ойролцоо машинаа байрны доор орхсон юм. Өдрийн унднаар гараад ирсэн - бөөн сүү. Хатаагүй байсныг бодоход 12 цагийн үед цацсан юм шиг байгаа юм. Өмхийртлөө их үд болтол ногоорчихоод цонх тагтаараа сүү цацаж буй дебилүүдийн үйлс хэзээ ч бүтэхгүй. Толгой дээр нь шувуу баагаасай билээ. Лай байгаа юм чинь угаалга орох: 2 цаг + 20 цаас.20 мянга чинь Опанас орвол 4 чингис шүү дэ. 4 чингис, Карл!
Гараж. Эрдэнэмандал явж ирээд дарсан зураг байна - 1063 км.
13-р хороолол. Толийг нь хулгайлсан уу, эсвэл өөрөө юм мөргөж хагалсан уу мэдэхгүй. Ийм илүү гарсан толь явган зорчигчид их халгаатай. Жолооч анзааралгүй толиороо хүн гэмтээх нь бий.Тээр жил Нямбаа гэмтэл автлаа ийм илүү гарсан толиор мөргүүлж билээ.
11-р хороолол. Зогсоол дээр хаалгуулахгүйн тулд, эсвэл хажуу бөөрөө хаалгаар цохиулахгүйн тулд машинаа карманд дутуу оруулах, хоёр зай эзэлж байрлуулах нь жолоочийнх нь тархи 2-хон нугалаастай, ядаж байхад тэдгээр нь огтлолцохгүй || гэдгийг илтгэнэ. Жишээ нь: энэ имбецил бүтэн корпус урагшаа гаргаад тавьчихсан байгаа юм.
Авто-гоос бичиг бичээсрүү шилжье. 15-р хороолол, оросын худалдааны төлөөлөгчийн газрын хашаанд буриадуудын үлдээсэн бичиг. 30 жилийн нүүр үзэж буй цемент байна.
Төмөр зам, тээврийн товчооны ойролцоо.
11-р хороолол. Оршин суугч СӨХ-дөө хандаж 2 үг үлдээж.
Бөрийн өргөө. Хальт хараад satana гэж уншсан.
Мөн л 11-р хороолол. Засаг даргын ажлын алба гэдгийн товчлол ЗДАА болдог юм байна. Хэн нэгэн гүйцээгээд үсэг тоо биччихээгүй нь их юм.
16-р хороололд бол газар булагдах гэж буй дулааны труба дээр шууд биччихдэг л юм билээ.
Түлэнхийн төвийн суурь хуучин гэмтлийн буурь дээр. Хувийн эмнэлэг хэдхэн жилд босдог. Улсын эмнэлэг сургууль нижгээд жил сунжирдаг. Төсөв нь ижил боловч, чанар нь ялгаатай баригддаг. Гоё шүү манайх.
Дээр нэг хувийн цэцэрлэгээр орлоо. Үүдэндээ зурагттай, бүх анги нь харагдаж байна. Эцэг эх нь авах гэж ирээд хайрт үр зулзага нь хэний хүүхэдтэйгөвөлцөж тоглож буйг харнаа гэсэн үг. Менежер бүр өргөн эрхтэй - гал зуух, коридор г.м. бүх өрөөгөө хянадаг. Утасдаад л: - Балданцэцэгээ! Чи хүний хүүхдүүдийг алах гээ юу?! Махан овоохой болж тоглохоо боль! Хүүхдүүд дээрээс яг одоо буу! г.м.-ээр хяналт тавих нь байна шүү дэ, хэ-хэ.
Эхэлж автозам, машин тэрэгтэй холбоотой зурагнууд. Сүхбаатарын талбайн зүүн талын зам. Хавтан тээвэрлэлт. Арын суудалд суугаа хоёр нөхөр зүгээр л гараараа барьж. Бодвол гар нь бакь ангилалынх юм байлгүй. Өмнө нь ч ийм зүйл харж л явсан, гэхдээ ядаж уяа оосороор бэхэлсэн байдагсан.
Нарны гүүр. Хүүхэлдэй суулгасан таксинд зорчиж үзлээ. Нарны энергиэр эргэдэг хүрд, хүзүү нь хөдөлдөг нохой, үнэртэй уснаас том үнэртүүлэгч, хүүхдийн бойтог г.м. олон ч зүйл энэ байрлал дээр харж байна да.
Зурагнууд дунд mobile гэсэн хавтас бий. Гар утсаар авсан зурагнууд хуулагддаг ухаантай. Ямарч ангилал байхгүй, замбараагүй чихээд л байж байдаг юм. Хэдэн ч оны зураг гарч ирж мэднэ. Тухайлбал: 2012 онд тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураалгасан баримтыг дарсан байх юм.
Богдын өвлийн ордны зүүн зам. Найзындаа орчихоод гараад ирсэн - машины капот дээр сосиска. Хөдөлсний дараа анзаарсан юм. Зайсангаас гэр хүртэл ингэж авсан. Хурдалж байгаад тормоз гишгэхээр унахгүй байна лэ.
1-р сургуулийн урд зогсоол. Машиныхаа урд талруу тор унжуулсан нөхдийн логикийг би энэ насандаа ойлгохгүй байх. Радиаторлуу жавьж чигжлээ гээд хөргөлтийн систем ажиллахаа байх юм уу? Зурагтын удирдлагыг гялгар уутанд өлгийдөхтэй адилхан шүү дэ. Нэртэйгээр нь гудманд гутлаа гамнаад улавч шахчих хэрэгтэй л дэ.
Төмөр замд тээврийн прокурын ойролцоо машинаа байрны доор орхсон юм. Өдрийн унднаар гараад ирсэн - бөөн сүү. Хатаагүй байсныг бодоход 12 цагийн үед цацсан юм шиг байгаа юм. Өмхийртлөө их үд болтол ногоорчихоод цонх тагтаараа сүү цацаж буй дебилүүдийн үйлс хэзээ ч бүтэхгүй. Толгой дээр нь шувуу баагаасай билээ. Лай байгаа юм чинь угаалга орох: 2 цаг + 20 цаас.
Гараж. Эрдэнэмандал явж ирээд дарсан зураг байна - 1063 км.
13-р хороолол. Толийг нь хулгайлсан уу, эсвэл өөрөө юм мөргөж хагалсан уу мэдэхгүй. Ийм илүү гарсан толь явган зорчигчид их халгаатай. Жолооч анзааралгүй толиороо хүн гэмтээх нь бий.
11-р хороолол. Зогсоол дээр хаалгуулахгүйн тулд, эсвэл хажуу бөөрөө хаалгаар цохиулахгүйн тулд машинаа карманд дутуу оруулах, хоёр зай эзэлж байрлуулах нь жолоочийнх нь тархи 2-хон нугалаастай, ядаж байхад тэдгээр нь огтлолцохгүй || гэдгийг илтгэнэ. Жишээ нь: энэ имбецил бүтэн корпус урагшаа гаргаад тавьчихсан байгаа юм.
Авто-гоос бичиг бичээсрүү шилжье. 15-р хороолол, оросын худалдааны төлөөлөгчийн газрын хашаанд буриадуудын үлдээсэн бичиг. 30 жилийн нүүр үзэж буй цемент байна.
Төмөр зам, тээврийн товчооны ойролцоо.
11-р хороолол. Оршин суугч СӨХ-дөө хандаж 2 үг үлдээж.
Бөрийн өргөө. Хальт хараад satana гэж уншсан.
Мөн л 11-р хороолол. Засаг даргын ажлын алба гэдгийн товчлол ЗДАА болдог юм байна. Хэн нэгэн гүйцээгээд үсэг тоо биччихээгүй нь их юм.
16-р хороололд бол газар булагдах гэж буй дулааны труба дээр шууд биччихдэг л юм билээ.
Түлэнхийн төвийн суурь хуучин гэмтлийн буурь дээр. Хувийн эмнэлэг хэдхэн жилд босдог. Улсын эмнэлэг сургууль нижгээд жил сунжирдаг. Төсөв нь ижил боловч, чанар нь ялгаатай баригддаг. Гоё шүү манайх.
Дээр нэг хувийн цэцэрлэгээр орлоо. Үүдэндээ зурагттай, бүх анги нь харагдаж байна. Эцэг эх нь авах гэж ирээд хайрт үр зулзага нь хэний хүүхэдтэй
Хаха, тийшд, балиар өргөн тольтой дурак байж билээ...
ReplyDelete