Генри Форд II түүний машин 24 цагийн Ле-Ман уралдаанд оролцоосой гэж их хүсдэг байв. 1963 онд Форд европ дахь зуучлагчаас
Энцо Феррари өөрийн үйлдвэрийг худалдаалах гэж буй дуулав. Форд Ferrari-гийн үйлдвэрийн активуудад аудит хийх, хуулийн хэлэлцээрүүдэд хэдэн сая доллар зарцуулсан боловч хамгийн сүүлийн мөчид Феррари гэрээгээ цуцалж наймаа хийгдээгүй байна. Энэ үеэс эхэлж Форд 6 удаа дарааллан (1960-1965) Ле-Ман уралдаанд түрүүлсэн Феррари-гаас тэмцээний түрүүг булааж өшөө авахаар шийдсэн байна. "Лола" нэртэй компанитай нийлж тэрбээр үндсэндээ ноль-иос өөрийн уралдааны машиныг зохиожээ.
1966 оны Ле-Ман уралдааны гарааны шугаманд 7 литрийн багтаамжтай 500 морины хүчтэй V8 хөдөлгүүр бүхий найман Ford GT40 зогсож байв. Нар жаргах үед GT40 машинууд Ferrari-д гүйцэхтгээсээ өнгөрсөн нь илэрхий болж эхлэв. Үүр цайх үед хоорондын тасралт арай дэндүү доромжилсон хэмжээнд хүрсэн тул Ford-уудыг аюулгүй байдлын үүднээс хурдаа хас гэсэн тушаал удирдлагын төвөөс өгч байж.
1967 онд Ford FT40 дахиад л аваргалав. Энэ удаа Ferrari-г бүтэн 4 тойргоор хойноо үлдээжээ. Олон улсын автомашины холбоо (FIA) дүрэмдээ өөрчлөлт оруулж Ле-Ман уралдаанд оролцогсодын хөдөлгүүрийн багтаамжийн дээд хэмжээг 5 литр болгож бууруулав. Гэвч энэ ч Ferrari-г аварсангүй - 1968 онд GT40 дахиад аваргалав. 1969 оны уралдаан хамгийн өрсөлдөөнтэй болсон байдаг. Нэг, хоёрдугаар байрны машинууд хоорондоо 2 секундын интервалтай барианд орсон. 24 цаг тасралтгүй уралдаж давхисан машинууд шүү дэ. Дөрөв дахь удаагаа дарааллан GT40 ингэж түрүүлсэн түүхтэй.

No comments:
Post a Comment