2014.07.17. Баянхонгор аймаг, Жинст сум.
Сүүлийн 3-4 жилийн дотор Нутгийн удирдлагын ордон гэдэг балай нэр томъёо бүх газар тархаад байгаа. Ямар юмны ордон байхав дэ, тамгын газар гэсэн хуучин нэр нь илүү тохирно.
Замын тэмдгүүд. Зогсоол.
Хятад хийцийн явган хүний гарц. Засмал замгүй газар энэ тэмдэг шиг хэрэггүй зүйл байхгүй бололтой, соёлын төвийн буланд хаясан байна лэ.
Соёлын төвийн лого буриад дээлийн энгэрийг санагдуулна.
Тээр хол сумын төвийн хаалга харагдаж байна. Аймгийн төвөөс ирж буй бол Хонгорын талаар давхиж энэ хаалгаар орж ирнэ.
Сонирхолтой элемэнт - ногоон өнгийн гэрэлтүүлгэ.
Сумын төвийн дэргэд Бодь гэж нэрлэгдэх жижиг толгой бий. Галдан бошигтын цэргүүд анх энд овоо босгосон түүхтэй.
Хот Зайсангаас яаж харагддагав, Бодийн толгойгоос Жинст адилхан харагдна.
Мэдээж хэрэг энд хадагнаас их зүйлгүй. 10 жилийн өмнө буюу сумын 80 жилийн ойгоор суварга босгосон гэсэн.
Бодь нэртэй газар ус, хүний нэр Баянхонгорт ер нь элбэг. Богд суманд бас байдаг юм шиг байна лэ. Бодь группын Лу.Болд компанидаа нэр өгөхдөө эцэг эхийнхээ нутгийн (Богдын) толгойгоор нэрлэсэн гэдэг.
Гагнуурчны сэтгэл шингэсэн соёмбо.

No comments:
Post a Comment