Энэ оны намрын салхинд гаралт уламжлал ёсоор Сэлэнгэ аймгийн Мандал суманд болж өнгөрөв. Найз маань хүүтэй болсноос хойш бид эргэж амжаагүй явсан юм. Ингээд 5 дахийн орой ажил тараад замд гарцгаалаа. Нийт 7 хүнээс 4 нь эхний машинаар түрүүлээд очицгоосон. Үлдсэн 3 нь харанхуй болсон хойно Зүүнхараад ирэв.
Найзынд хоол унд идэж аваад нялх хүүхэдтэй айлыг хүндрүүлээд яахав, тэгээд ч агаарт хоносон нь дээр гээд Хараа голын эрэгт ирэв. Янзын сайхан дулаахан байсан. Машины гэрэл, гар чийдэнгүүдээ асааж майхан саваа барьж гал өрдөв.
Голын эрэг дээр буудаллахад би ёр юм шиг "Хэн нэг нь шөнө голруу унахаар л байрлал байна да" гэж хэлсэн. Хүний өндөр хэрийн эгц эрэгтэй, доор нь гүехэн ус урсаж харагдсан. Шөнийн 1 цаг дөхөж байв. За тэгээд цааш "Особенности национальной охоты" кино шиг зүйл болсон до золиг. Сууж сууж давсагаа суллахаар босов. Гэрэл гаргах гэж оролдсон уу гар утсаа бариастай. Хэдхэн алхам хийтэл хий гишгээд нөгөө эрэг дээрээс чинь голруу унаад өгөв. Ээ 3,14з! гэж дуу алдаж амжсан байгаа юм зайлуул. Бүх хувцас норсон. Утасны дэлгэц хага. Хүзүү, гар хөлөө хугалчихаагүй нь яамай. Гал бараадаж сууж аваад хувцас хунараа солив.
Ажлаасаа явсан болохоор миний ачаанд дээл, мешок 2-с өөр юм байгаагүй. Нэгнээс нь футболка куртка, нөгөөгөөс нь гутал цамц, 3 дахиас нь оймс өмд зэргийг авч Франкенштейн угсрагдаж дуусав.Өөрийн гэх зүйл бандага л үлдсэн. Удалгуй майхандаа орж унтацгаалаа. Тэгсэн үүрээр бороо ороод хатаахаар өлгөсөн хувцаснууд дахиад норчихож. За тэгээд шорлогоо хийж идэж аваад хотруугаа дөхөцгөөлөө. Усанд унасных юм уу бие зарайгаад л байсан. Гэрт ирсэн хойно жаал халуурч бүлээрч байгаад өнөөдөр л нэг юм хэвэндээ орлоо.
Найзынд хоол унд идэж аваад нялх хүүхэдтэй айлыг хүндрүүлээд яахав, тэгээд ч агаарт хоносон нь дээр гээд Хараа голын эрэгт ирэв. Янзын сайхан дулаахан байсан. Машины гэрэл, гар чийдэнгүүдээ асааж майхан саваа барьж гал өрдөв.
Голын эрэг дээр буудаллахад би ёр юм шиг "Хэн нэг нь шөнө голруу унахаар л байрлал байна да" гэж хэлсэн. Хүний өндөр хэрийн эгц эрэгтэй, доор нь гүехэн ус урсаж харагдсан. Шөнийн 1 цаг дөхөж байв. За тэгээд цааш "Особенности национальной охоты" кино шиг зүйл болсон до золиг. Сууж сууж давсагаа суллахаар босов. Гэрэл гаргах гэж оролдсон уу гар утсаа бариастай. Хэдхэн алхам хийтэл хий гишгээд нөгөө эрэг дээрээс чинь голруу унаад өгөв. Ээ 3,14з! гэж дуу алдаж амжсан байгаа юм зайлуул. Бүх хувцас норсон. Утасны дэлгэц хага. Хүзүү, гар хөлөө хугалчихаагүй нь яамай. Гал бараадаж сууж аваад хувцас хунараа солив.
Ажлаасаа явсан болохоор миний ачаанд дээл, мешок 2-с өөр юм байгаагүй. Нэгнээс нь футболка куртка, нөгөөгөөс нь гутал цамц, 3 дахиас нь оймс өмд зэргийг авч Франкенштейн угсрагдаж дуусав.
Усанд үйх дөхөж дээ.
ReplyDelete