22 September 2014

Чойбалсан хот. Хөшөө дурсгал

2014 оны 5-р сарын 22-ны үдэш Дорнодын төв орж ирцгээв. Хамгийн түрүүлж зочидыг зүүн гартаа ППШ барьсан шархадсан цэрэг угтна.
Шархадсан цэргийн өмнөөс Их багш гайхсан янзтай харж зогсоно. Цэргийг саяхан шохойдсон бололтой, харин Ильичийг тэр чигээр нь орхиж.
Халхголд амь үрэгдсэн монгол дайчидын дурсгалд зориулсан хөшөө.
Цогцолборыг тойруулж мозайкан хана хийсэн нь Зайсантай төстэй санагдуулна.
Сүрлэг гоё хөшөө байдаг юм билээ.
Байлдагчийн царай шийдмэг.
Арын проекц.
Пайз.
Хөшөөний 2 талд хуягт, танк мөнхийн зогсоолдоо байрлаж.
Гэрэлд нь анхаарлаа хандуулна уу. Цэргийн техникийн гэрэл дайсанд холоос харагдахгүй, гэхдээ жолоочид замыг нь харагдуулахын тулд ийм нарийн зурвасаар тусдаг юм.
За тэгээд мэдээж техник хэрэгслийг хүүхдүүд мэдээллийн самбар шиг ашиглаж.
Төгсгөлд нь - уламжлалт селфи.

No comments:

Post a Comment