2013.05.18-ны өдөр. Сүхбаатар аймаг, Дарьганга сум.
Сайхан цэлмэг өдөр таарсан. Бид ч нуурын эрэг дээр амарч авсан.
Шувуу ихтэй. Намар нүүдлийн шувууд буцах үед тамтагаа алддаг сурагтай.
Оргихын нэртэй булаг нуурын эрэг дээр бий.
Ёроолынх нь элс байнга бургилна. Яг буцалж буй мэт.
Доороосоо оргилж байдаг ийм тогтоцтой булаг шанд их байдаг л да. Бага байхдаа булагаас ус хутгаж авахдаа санамсаргүй ёроолыг нь шанагаар хөндчихөж билээ. Булингартсан усны эх мөддөө цэвэршдэггүйг тэгэхэд л ойлгосон.
Дэргэд нь чанга орилвол илүү оргилж эхэлдэг гэсэн. Бидний хоолойны чадал хүрээгүй юу, эсвэл өөр шалтгаанаас уу - орилоод ямарч өөрчлөлт ажиглагдаагүй.
Адуу мал оруулахгүйн тулд төмөр тор татаж. Түүнд нь хадаг, гялгар уут өлгөгдөх нь жам.
Төмөр хашаа ч бий.
Ийм хаалгаар хүн бол орчихно, мал - чадахгүй. Цагаан орны толгой аж ахуйд орлуулагдашгүй материал да.
Ганга нуурыг гүехэн гэдэг боловч бид ороогүй. Усны хор ч гараагүй байсан хавар цаг. Би ер нь уснаас хол явахыг хичээдэг л дэ, сэлж чадах биш.
Хөрс нь элсэрхэг талдаа. Намар нарлаад хэвтэж байхад яг таарсан газар.
"Хогоо саванд хая!" тэмдэг уншигдахааргүй болж.
Сав байрлуулаад ч нэмэр алга. Шилийн богд, Алтан овоо чиглэлд аялагчид нуураар дайрахгүй өнгөрөх нь ховор. Хог хаягдал нь дагаад овоордог. Нуурын эрэг тийм ч цэвэрхэн байгаагүй.
Бусдаараа сайхан л нуур байна лэ.

сайхан нутаг шүү
ReplyDelete