Үлгэрийг цаг хугацааны уртад өөрчлөх нь элбэг. Ихэвчлэн харгис хэрцгий байна гэж үзээд зарим хэсгийг нь орхигдуулдаг болсон. Ах дүү Гриммийн үлгэрүүдээс зарим нэг хаягдсан зүйлийг сэргээе.
1. Цасан охин
Долоон одойтой хүүхэлдэйг бүгд мэднэ. Гэхдээ тус үлгэрийн анхны хувилбарт гэгээгүй үзэгдлүүд байсан уу гэвэл байсан. Хойд эх нь охиныг ойруу зарцтайгаа илгээхдээ түүнийг хөнөөж, баталгаа болгож элэг, уушгийг нь авчир гэж тушаадаг юм. Зарц нь охиныг өрөвдөж амь хэлтрүүлээд, оронд нь бугын дотор эрхтэнг авчирхад хойд эх түүнийг нь иддэг. Энэ ариун явдал уу?
2. Гензель Гретель хоёр
Харанхуй ойд чихэр жимсээр барьсан байшинд каннибал эмгэн амьдарч байна гэдэг эвгүй дүр төрх л дө. Эцэг нь хойд эхийн дарамтанд орж хүүхдүүдээ баталгаатай үхэлрүү нь явуулж байгаа нь ч гэсэн зарс хийлгэмээр. Эмгэн шулам дүүг нь эгчээр нь хооллуулж, бордож байгаа нь ч гэсэн. Таргалуулж байгаад нухах гээд байгаа юм шүү дэ үнэндээ. Хүүхдүүд ч гэсэн хэрцгий дэ хэрцгий. Эгч нь эмгэнийг хуурч байгаад зууханд оруулж амьдаар нь шатаадаг. Дараа нь гэрийг нь эгч дүү хоёр тоноод, гэртээ харьж эцэгтэйгээ баян цатгалан сайхан амьдарцгаадаг. Буцаж ирэх үед хойд эх нь байхгүй болсон байдаг нь их сонирхолтой. Ойн эмгэн шулам, хойд эх хоёр үнэндээ нэг хүн гэсэн хувилбар бас бий.
3. Үнсгэлжин
Одоо үед эгч нар нь туфелийг чихэж байгаад өмсчихдөг дө? Үнэндээ бол хуруугаа тайрчихдаг юм. Эх нь хүртэл: - Эрхий хуруугаа тайрчих, гүнж болсон хойно явган явах биш гэж зөвөлдөг. Даанч хоёр тагтаа үүнийг нь хараад: - Гутал цусанд будагдсан байна гэсэн утгатай зүйл жиргэж бульхайг илчилдэг. Нөгөө эгч нь бүр хүнд - тавхайгаа араас нь тайрдаг.
Төгсгөлд нь миний дуртай үлгэр, хүүхдүүд наашаа суугаарай:
12 хүүхдийн эцэг гэр бүлээ тэжээх гэж өглөөнөөс орой хүртэл зогсоо зайгүй хөдөлмөрлөж, бор хоногийн хоолоо арай гэж нэг юм олдог байж гэнээ. Тэгж байтал 13 дахь хүүхэд нь мэндлэв. Яахаа мэдэхгүй эцэг зам дээр гарч анх таарснаар нь хүүгээ шууд загалмайлуулж, хувь тавиланг нь даатгана гэж бодоод зам дээр гарав. Тэгсэн Бурхан түүнд тааралджээ.
- Ядуу эр чиний зовлонг би мэднэ. Тиймээс хүүгийн чинь загалмайтан нь болж амьдралд нь туслахад бэлэн байна. Хүү чинь аз жаргалтай байх болно гэв. Эцэг:
- Чи хэн юм?
- Намайг Бурхан гэдэг.
- Чи ядууг нь зовоож, баянд нь бүхнийг өгдөг. Ийм загалмайтан хүүд минь хэрэггүй гэв.
Цааш явж байтад Чөтгөр гарч ирэв. Тэрбээр:
- Хүүгээ надад даатга. Би хангалттай алт өгч, амьдралдаа хүү чинь бүх таашаалыг авах болно гэв.
- Чи хэн гээч вэ?
- Би Чөтгөр байна.
- Чи хэрэггүй. Хүмүүсийг самууруулж, хуурч залилдаг шүү дэ чи.
Дөнгөж хөдөлтөл Үхэл таарав:
- Би Үхэл байна. Надад хүүгийнхээ хувь тавиланг даатга. Эцэг:
- Чи бүгдийг адил үздэг шударга. Баян ядуу, залуу хөгшин - цөм чиний өмнө эрх тэгш. Үхэл:
- Чиний хүүг би баян, нэр төртэй болно. Надтай нөхөрлөсөн нь алддаггүй юм хэмээв.
Хэдэн жил өнгөрч хүү ч том болов. Нэг өдөр Үхэл түүнийг ойруу дагуулж очоод нэгэн ургамалыг зааж өгөнгөө ингэж айлтгав:
- Чи надаас бэлэг авахаар нас бие гүйцэж. Би чамайг сайн эмч болгоно. Өвчтөнрүү очих болгонд чинь би цуг байх болно. Хэрэв би өвчтөний толгойд зогсовол зоригтой эмчилж чадна гэж мэдэгдээд энэ ургамалыг өгөөрэй. Харин би хөлд нь очвол энэ хүнд ямарч эмч туслахгүй, найдваргүй болж гээд орхиорой. Тэр хүн минийх. Захиасыг минь харин зөрчив дө!" хэмээжээ.
Удалгүй залуу хамгийн сайн эмч гэгдэх болов. Тэр өвчтөнг хараад л шууд үхэх сэхэхийг нь тодорхойлдог, хэзээ ч онош нь зөрдөггүй байв. Нэр алдартай цуг эд хөрөнгө ч түүнд ирэв. Тэгтэл эзэн хаан чилээрхэж мань эрийг дуудулж гэнэ. Очтол Үхэл хааны хөлд зогсож байх юм гэнэ. Залуу бодож: "Ганц удаа захиасыг зөрчихөд Үхэл авхайтан намайг яав л гэж. Анзаарахчгүй юм билүү" гээд хааныг эргүүлж орхив. Одоо үхэл хааны хөлд биш толгойд зогсож таарав. Залуу хаанд өвсөө өгч эдгээв.
Үхэл залууд уцаарлангуй сануулав:
- Чи намайг хуурлаа. Миний загалмайлсан хүү юм байна гээд энэ удаад өршөөе. Дараачийн удаа ийм явдал гарвал нөгөө ертөнцрүү шууд авна гэж мэдээрэй!
Хэсэг хугацааны дараа хаан түүнийг дахиж дуудав. Хааны цор ганц үзэсгэлэнт охин нь хүнд өвджээ. Аргаа барсан хаан охиныг минь эмчилсэн хүнд охиноо титэмтэйгээ өгнө гэж мэдэгдэж. Залуу очтол Үхэл хааны охины хөлд зогсож байх юм гэнэ. Үхэл эмч залууг анхааралтай ажигласаар... Хааны охины үзэсгэлэнд татагдсан залуу түүнийг эхнэрээ болгож, өөрөө хааны суудалд залрах боломжид сохорч, захиасаг ахин зөрчиж орхив. Бүсгүйг өмнөхийн адил эргүүлж байрлуулаад, увидаст өвсөө өгч, тэр дор нь хөл дээр босгоод ирэв. Гэвч Үхэл залууг өршөөсөнгүй - түүнийг газар доогуурах агуйд авчирав. Тэр агуйд хар мянган лаа асаалттай байх юм гэнэ. Зарим нь том, зарим нь жижиг. Хором болгонд зарим лаа нь унтарж, зарим нь шинээр асна. Үхэл:
- Харж байна уу? Эдгээр нь хүмүүсийн амьдралын лаа байгаа юм. Урт лаа - хүүхдийнх, дунд зэрэг нь - идэр насандаа яваа хүмүүсийнх, бөхөж буй нь өндөр настангууд гэж ойлго. Гэхдээ зарим тохиолдолд хүүхэд, залуучуудад ч гэсэн богино лаа таарах нь бий. Залуу:
- Та миний лааг зааж өгөөч гэв. Тэр боломжийн урт лаа харчих байх гэсэн горьдлого битүүхэндээ тээж байлаа.
- Энэ байна чиний лаа гэж Үхэл хэлээд хариугүй унтрахын даваан дээрх жижиг лааг харуулав. Залуу сандарч:
- Үхэл авхайтан минь, та миний загалмайлсан эх шүү дэ. Надад шинэ лаа асаагаад өгөлдөө! Би хаан болж үзэсгэлэнт гүнжтэй гэрлэмээр байна. Таныг би дахиж хуурахгүй гэж гуйж гувшив.
- Болохгүй хүү минь, шинэ лаа асаахын тул өөр лааг унтрах ёстой юм. Залуу бодсоноо:
- Та миний лааг шинэ лааны дээр тавьчихгүй юу. Тэгвэл лаа маань шатаж дуусангуутаа шинэ лааг асаах болно. Үхэл зөвшөөрч шинэ лаа авчирав. Гэвч тэрбээр залууг өршөөх бодолгүй байсан болохоор жижиг лааг шинэ дээр байрлууладаа албаар унагаажээ. Тэр дороо залуу газар нуран унав.
За ингээд оройн үлгэрээ уншсан бол сайхан амарцгаагаарай.

Үлгэрийн сайхан орноор аялуулсанд баярлалаа, ГАНЗО.
ReplyDelete