Ээлжит фото-цуглуулга.
Улсын төв цирк. Дээвэр доороос их хэмжээний хөөсөнцөр булталзна. Засвар чанартай хийгдсэн эсэх эргэлзээтэй л юм.
5 буудал. 2 давхар байшин эгц ухсан нүхний ирмэг дээр байрлах юм. Нуралт үүсгэхгүйн тулд хуучин дугуйнуудаар өрлөгө хийж бэхэлж. Гэхдээ авралгүй л дэ энэ.
Баянхонгор, Жинст сум. Тамгын газрын хашаан дахь цэцгийн хүлэмж. Говьд бол энэ ингээд л ногоон байгууламж шүү дэ.
Тус сумын танилцуулга. Нохой хорих нэртэй хад. Би (харамсалтай нь) очиж чадаагүй. Түүх нь хөгжилтэй: согтуу нөхөр үдшийн бүрийд энэ хадыг айлын гэртэй андуураад дөхөж очоод "Нохой хорио!" хэмээн орилж.
Баянхонгор аймгийн театрын хөшигний ард. Тоосгон хананд их хэмжээний угсралт тогтоосон байдал юм билээ.
Тус театрын хөшигний даруулга.
Өвөрхангайн Есөнзүйл суман дахь айргийн наймаа. Ингэхэд Урт цагааны дэргэд 2 асар байрлуулсан байна лэ. Дэргэдүүр нь өнгөрхөд айраг сэнгэнээд л. Хальт шагайсан - чанасан мах бас харагдана лэ, бодвол адууных биз. Энэ намар Булган, Дундговь, эсвэл Өвөрхангай явж айраг базаах санаатай байгаа.
Зуслангийн бүх гэрлийн шон ийм болсон. Айл болгон тоолууртай болж байгаа юм. Бүх байшинг цахилгааны тоолууртай болгож чадаж байгаа юм чинь усны тоолуур мөн тавьж болно гэж үзэж байна. Сүүлийн үед ус хэмнэх тухай сурталчилгаа их яваад байгаа. 3 минут шүршүүрт дутуу ор гэх нь халаг. Үнэхээр ус хэмнэх гээд байгаа бол жорлонгийнхоо бочкинд тоосго хий гэж хэлэх байна. Хамгийн их ус 00-д л үрэгддэг юм. Ингэснээр ус татах болгондоо ойролцоогоор 0,00195 м³ (250 х 120 х 65) ус хэмнэнэ, хэ-хэ.
Манай байр ашиглалтанд орох үед 4 золбин нохойтой байсан. Оршин суугчид гомдоллосон уу, эсвэл солонгос вьетнамууд зоог барьсан уу мэдэхгүй, одоо бол байхгүй. Оронд нь нэг муур гараад ирсэн.
Энэ жил харшил гоц гойд байлаа. Орой хөдөлж 9 сар гаргаж байж л зүгээр болох шив дэ. Би дунд нь дусал тариа хийлгэсэн боловч эргэж сэдрээд тамалж дууссан. Дараа жилийн харшил мөн ч хол байна да ;-)

No comments:
Post a Comment