22 September 2014

Хориотой алим

Нэг өглөө сэрсэн - монголд по сайтуудыг хаачихсан байв. Twitter-ээр энэ талаар бичээл байсан, би итгээгүй юм. Тэгсэн үнэн байж таарах шив дэ. Надад үндсэндээ падлий асуудал ч гэлээ бодов: "Хориглоод үр дүнд хүрэх үү?" гэж. Хариулт нь Тунгалаг Тамир кинонд Жаргал хэлдэг шиг: "Би яахав дэ, тэмцээд тэмцээд дийлэхгүй юм чинь" байх болов уу да. Учир нь Google-ээр хайлт хийх хэмжээний анхан шатны мэдлэгтэй хэрэглэгч тэрхүү хориоглоод буй сайтуудруу хэрхэн нэвтрэх тухай мэдээллийг 2-3 минутын дотор мэдээд авчихна. Наад зах нь Tor ашиглахад л бүх сайтууд дэлгэгднэ. Google-д "how to" гэж эхлээд сонирхож буй асуудлаа бичихэд дуусаа гэдгийг хориг зохиогчид ойлгодоггүй нь харамсалтай.

No comments:

Post a Comment