Сая 9 сарын 1-ний өдөр интернэт юугаар дүүрэв? FB, Twitter-т маш олон хүн 9 сарын 1 бол эрдмийн баяр гэхээсээ илүү хүүхэд зовоосон өдөр, энэ өдөр сургууль руу баяр хөөртэй биш гутарч гунисан амьтан явдаг байсан тухайгаа пост оруулж, тэдгээр нь эрээлжилж байв.
Би бодлоо... Үнэндээ л манай боловсролын тогтолцоо төдийлөн хүмүүнлэг биш л дэ. Эхний өдөр гэхэд л хар мянган хүний нялх үр нус нулимсандаа хутгалдаад л сургуулийн босго алхадаг. Нөгөө талаас: энэ нь ганц манайд буй асуудал биш, ихэнх улс оронд иймэрхүү л байгаа.
Бас бодлоо... Ямар хичээлүүдэд суух сайхан байлаа? Багш тухайн эрдмийг сонирхолтой заадаг, сурагч нь зүгээр нэг юм цээжлүүлэх ёстой объект биш харин процесст идэвхитэй оролцогч болж чаддаг тийм л хичээлүүд сайхан байсан. Багштайгаа өөрийн үзэл бодлыг зөв ч бай, буруу ч бай чөлөөтэй солилцох боломжтой байсан хичээлүүд гэсэн үг.
Сургуульд дургуй байх шалтаг шалтгааныг хүн хаанаас л бол хаанаас олж чадна. Тиймээс сурагчид (за оюутнууд ч гэсэн ялгаагүй дэ) сургалтын процесст өөрөө ямар өнцгөөс хандаж байгаагаас маш их зүйл шатлгаална гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хэрэв цаг зав байвал үүнийг нэг уншчихаарай гэж залуучуудад захих байна.
Найзаа. Чамтай нэг ангид сууж байгаа хүмүүсээс ихэнх нь хэдхэн жилийн дараа чамд ямарч хамаагүй хүн болж хувирна. Хичээл номонд хайнга, багш нарыг үл тоомсорлож янз бүрээр хэлэх хүмүүсээр баримжаа аваад хэрэггүй. Тийм улсын хувь тавилан ихэвчлэн баргар байдаг жамтай. Мэдээж хэрэг, онц сурлагатан ч амьдрал дээр алгаараа газар алгадахыг алиныг тэр гэхэв. Гэвч юу ч хийдэггүй байсан нөхдүүд тэдгээрээс хавьгүй их бүтэлгүйтсэн байдагтай эвлэрхээс өөр аргагүй. Орцны үүдэнд ганц юм сэтгэчих санаатай өдөржин сууж, засаг төрөөс болж өөрсдийнх нь амьдрал сүйрч буй мэт гомдоллох нөхдүүд ихэвчлэн энэ эгнээнийх. Чиний амьдрал бол зөвхөн чиний л амьдрал, чамаас л бүх зүйл шалтгаална. 1-р ангиас, 1-р курсээс чи цааш хэн болохоо тодорхойлж байна гэдгийг ухаар.
Чамайг ангийнхан чинь, багш нар юу гэж дүгнэж буйд битгий их ач холбогдол өг - хүний дүгнэлт бодит байх албагүй. Багшаас өндөр үнэлгээ авах гэж битгий хөөцөлд. Эсвэл эсрэгээр - атамануудын талыг олох гэж хичээгээд ч хэрэггүй. Зүгээр л сурах процессыг өөртөө сонирхолтой болгохыг хичээ: багшид өөрт нь ч сонихолтой байх асуултыг тавь, алдаа гаргахаас битгий ай, өөрийн сэтгэн бодох чадварыг тэлэхийг хичээ. Мэдэж авсан бүхэн чинь чамтай хамт энэ насны турш цуг байх болно.
Хоёр төрлийн луйварчид байдаг юм - нэг нь зүгээр сууж байгаад олз олох гэж оролддог, хоёр дахь нь нэг дахь дээрээ дөрөөлдөг. Иймд амар олзонд бүү шуна. Чамтай цуг өөрийн чинь гүрийж, хөлсөө дуслуулж мэдэж авсан зүйл чинь л үлднэ. Эрдэм ч бай, эд хөрөнгө ч бай - хөдөлмөрөөр олдсон нь л хоол болно. Бохир орлогоос цэвэр гарз дээр байдаг юм. Чиний мэдсэн, ойлгосон, судалсан зүйлийг хэнч булааж авч чадахгүй. Чи хульхидаж дүн авч чадна, мэдлэгийг бол хэзээ ч чадахгүй. Том болсон хойно чинь дүн төдийлөн хэрэг болохгүй, харин мэдлэг бол илүүдэхгүй.
Өнөөдөр чи сургуулийг там гэж үзэж байгаа бол удахгүй "ажил" гэдэг тамтай залгана. Тэгээд "гэр бүл" гэдэг тамд амьдарна. Ирээдүйгээ там байх үгүйг тодорхойлж байгаа тул хариуцлагатай байсан нь дээр байлгүй. Сурах нь уйтгартай, хэнд ч хэрэггүй гэдэгт итгэвэл сурлага чамд тийм л санагдна. Тэгээд ирээдүйд чи өөрөө бодож дүгнэлтэнд хүрдэг биш хүмүүс юу гэж хэлснээр боддог нэгэн болно. Тиймээс "Сур сур бас дахин сур" гэхээсээ илүү "Сурч сур" гэх нь зөв юмуу да, миний бодлоор. Лениний хэлсэн үг ч бас буруу биш л дэ. Дүүрсэн тэнэг байгаагүй шүү дэ Ильич.
Бидний хийж буй бүх зүйлийг хоёр үндсэн бүлэгт хувааж болно: 1. бид өөрсдийгөө хүчилж хийж буй; 2. бидэнд хийхэд таалагддаг зүйлс гэж. Он жил өнгөрхийн хэрээр эхнийх нь ихсэж, хоёр дахь нь багасдаг. Чи юу ч сонирходоггүй, идэвхигүй, залхуу нэгэн бол уйтгартай л ирээдүй чамайг угтна. Хорвоод бүх зүйл эсвэл хөгжиж, эсвэл уруудаж байдгийг мартаж болохгүй. Мөрөөдөх нь буруу биш. Гэхдээ ганц мөрөөдөл хангалтгүй. Түүнийг биелүүлэхийн тулд хичээх хэрэгтэй.
Одоо чамд бүх зүйлийг үл тоосон ихэмсэг байх нь гоё мэт харагдаж байж мэдэх. Social network-уудад "юу ч хийдэггүй, сурдаггүй гүт гар" байхыг л үндсэндээ сурталчилаад байгаа шүү дэ. "Хүнд гар байсан - одоо сайхан л амьдарч байна" гэсэн сигнал тархинд чинь өгөөд байгааг анзаарсан уу? Тэднийхээр бол сургууль эрх чөлөөг боогдуулсан залхаан цээрлүүлэлт. Моод хөөж ийм зүйлд битгий итгэ. Танихгүй хүний бичсэн зүйлд ямарч тохиолдолд сохроор итгэж болохгүй шүү дэ. (Энэ постод ч гэсэн итгэх эсэх нь чиний л асуудал). Өөрөө сайн тунгааж бодоод үз.
За тэгээд төгсгөлд нь: багшийгаа хүндэлж сур. Нэг өдөр чамд түүнд баярлалаа гэж хэлмээр, эсвэр түүнээс уучлал гуймаар санагдна. Тэр агшинг сайн тогтоогоод ав - ухаан сууж эхэлсний чинь илрэл энэ.

No comments:
Post a Comment