28 September 2014

Ном, бэлэг

Ойрд ном худалдаж авсангүй. Авахлаараа бэлгэнд л авч байх шив дэ.
Сонирхолтой ном байна лэ.
Энэ боть нь Халхын гол, харин 2 дахь нь Чөлөөлөх дайн сэдэвтэйгээр удахгүй гарах юм билээ.
Эхнэр өнөөдөр зурагтын нэвтрүүлэгт ороод бас нэг номоор шагнуулаад амжиж.
Өчигдөр хүү 12 нас хүрсэн. Өвөө эмээ нь юу бэлэглэхэв? Мэдээж - ном.
Би ч яахав, уламжлал ёсоор нэг жижиг лего-гоор нүүр тахлах шив дэ.
Нэг нэгээр авахуулсаар байгаад мань эр Hero factory цувралаас цөөнгүй тоглоомтой болж.

No comments:

Post a Comment