Өчигдөр Хужирбуланд явагдсан буудлагын тэмцээнд зочлоод ирлээ.
Батлан хамгаалахын их сургууль зохион байгуулагчдын нэг нь. Багууд өглөө 10 цагт жагсаж арав хагасын үед тэмцээний нээлт болов.
Хужирбулангийн 015-р ангийн буудлагын талбайд далбаа мандуулж, төрийн дуулал эгшиглэснээр тэмцээн эхэллээ.
Гурван төрлийн ангилалд эрэгтэй эмэгтэй оролцогчид цэц мэргэнээ сорьсон. Үүнд:
1. Гар буу (ПМ буюу пистолет Макарова) - 25 метр
2. Автомат (АК буюу автомат Калашнкова) - 100 метр
3. СВД (снайперская винтовка Драгунова) - 300 метр
Тэмцээнд цэргийн ангиуд, БХИС-ийн харъяа сургуулиуд, төрийн тусгай болон тагнуулынхан оролцохоор ирсэн байв. Галт зэвсэгтэй холбоотой болохоор зохион байгуулалт сайн байхгүй бол болохгүй. Галын шугам давахыг хориглоно, бууны ам зөвхөн талбайруу чиглэнэ, гал нээхийн өмнө л гал хамгаалагчийг нээнэ г.м. Мөн периметрийг дагуу манаанд цэргүүд гаргасан харагдсан.
Гар буу. Хамгийн эвгүй, байгаа оноход хэцүү төрөл. Хэдийгээр 25 метрийн зайнд буудаж буй ч гэлээ ур чадвар, дадлага их шаардагдна.
Бай нь хар өнгийнх. Дурангаар татаад харахад хар өнгийн байнд сум туссан нь сайн харагддаг юм байна.
Эрэгтэй болон эмэгтэй оролцогчид галын шугаманд долоо долоогоороо гарч буудсан.
Богино голтой зэвсэг осолтой. Буудаж үзээгүй хүн зүүн баруун тийш гараа хөдөлгөх аюул байнга байдаг. Тиймээс хаалт байрлуулж. Ялагчийг 5 сумаар тодруулна.
Автоматын буудлага 100 метрийн зайнд явагдсан. Дандаа хэвтээ байрлалаас буудна лэ.
Энд бай нь ногоон өнгөтэй. Хаана сум тусаж буйг алсаас тогтооход бэрх.
Орлоцогчид өөрсдийн дассан буу зэвсэгтэйгээ ирэх нь их.
Магазинаа сумлаад галын шугаманд гарна. Хүн болгон 3 сумаар порооб (проба) хийнэ. 10 сумаар жинхэнэ буудлага гүйцэтгэнэ.
Хөгжмийн сургууль болон 015-р ангийн эрэгтэй оролцогчид сайн буудаж байна лэ. 10, 10, 10 гээд л явчихна. Ихэнх нь 9, 10. Ганц нэг 8, 7 оноо. Буудлагын дараах оноо тооллого.
Байны самбар солигдохгүй. Зөвхөн цаасыг нь сольж тогтооно.
Бай тогтоодог хөндлөвч төмөр ч гэсэн шүүрэн шанага шиг болж.
СВД-гийн буюу снайперын буудлага хамгийн сонихолтой нь.
Бай 300 метрийн зайд (бүр уулын бэлд) байрлах бөгөөд хэмжээ нь жижиг. Хэвтэж буй хүн шиг тал бай л харагдна. Зам нь эвдэрсэн бололтой - дүнгээ шалгах гэж тийш явган шогшиж очно.
Тэмцээний турш явуулын станцаар дуу хөгжим эгшиглэсэн.
Үзэгч, хөгжөөн дэмжигчид цөөнгүй.
АК болон СВД.
СВД-гийн сум.
Буудлагын тэмцээн өндөрлөсний дараа гранат шидэлт, олс таталтын тэмцээн явагдаж шагнал гардуулснаар арга хэмжээ өндөрлөсөн.

No comments:
Post a Comment