Бид их азтай улс. Социалист нийгэмд ч амьдарсан, ардчилсанд нь ч амьдарч байна. Төрийн удирдлагын хамгийн зөв тогтолцоо нь - ардчилсан, ардчилал ирвэл тухайн нийгэм диваажин болох мэт туйлширсан ойлголт их түгсэн мэт надад санагддаг.
Дэлхий дээр олон улс орон бий. Бүгдэнгийнх нь нийгмийн тогтолцоо, хөгжил нь ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр зарим улс хөгжиж, зарим нь мөхөж байдаг. Улс орон сүйрэх дээрээ тулвал амархан (Украин, Сомали), харин хөгжих нь ихэвчлэн удаан байдаг. Ямарваа нэг аргаар нийгмийн хөгжлийг хүчээр түргэсгэх гэсэн оролдлого сайн үр дагавар авчирдаггүй (Афганыг хар). Зарим тохиолдолд ийм ородлого нь их хэмжээний цус асгаруулалт дагуулдаг. Ямарч нийгэмд харагдахгүй, мэдрэгдэхгүй олон тооны холбоо сүлбээ, хоорондын хамаарал байдаг юм. Нийгмийн гишүүд бичигдээгүй хуулийг дагаж бусдынхаа өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг гэсэн үг. Энэ бүхнийг нэг дор гэнэт үгүй хийх нь "Эрх чөлөө мандтугай! Одоо хэн дуртай нь юу дуртайгаа хий!" гэж зарлахтай адилхан. Бүдүүлэг зүйрлэл: гранат бол яалт ч үгүй шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн прогрессоор бүтээгдсэн зүйл. Тэглээ гээд сүрэг сармагчинд хайрцаг гранат өгснөөр тэнд хөгжил ирэхгүй. ө.х. Нийгмийн хөгжлийг нэг газраас хуулбарлаж, ондоо газар хүчээр суурилуулж болдоггүй юм. Нийгэм өөрөө шат шатаар чимээгүйхэн хөгжиж байх ёстой. Энэхүү процессыг үнэхээр түргэсэгье гэж бодож буй бол боловсрол, соёл, эрүүл мэндийн салбаруудад хамгийн түрүүнд анхаарал тавих хэрэгтэй. Түүнээс биш хувьсгал хусаад хэрэггүй. Нийгэмд хувьсгалт хөдөлгөөн үүсээд, нилээн хэдэн жилийн турш тэлээд, ард иргэд нь дэмжээд, тэр нь сүүлдээ хувьсгал болж байвал бас ондоо, байж болох юм. Харин гаднаас хувьсгалыг хиймлээр зохион байгуулах юм бол тухайн улс оронд иргэний дайн үүсчихээд байгаа шүү дэ.
Нийгэм өөрөө маш олон хоорондоо ялгаатай үе давхаргуудаас бүрддэг. Консерваторууд олонх байхад удаан хөгжинө, гэхдээ эрсдэлгүй. Реформатор буюу шинэчилэгчид засгийн эрх авбал тухайн нийгэм том өөрчлөлтүүд хийхэд бэлтгэгдэж боловсорчээ гэсэн үг. Энэ бүхэн чинь бүгд байгалийн процесс. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо сураггуй байхад дэлхий даяар тархсан овог аймгууд тус тусдаа хөгжиж л байсан. Нийгэм нь төлөвшиж л байсан. Нэг нь бусаддаа "ингэж хөгжих нь зөв, та нар буруу туугаад байна" гэж тулгадаггүй, дор дороо л чадлынхаа хэрээр урагшилж байв. Ингээд асуулт урган гарч ирж байгаа юм: заавал бүх улс ардчилсан тогтолцоотой байх ёстой юу? Нэг түгээмэл схем авч үзье: буурай улс байх юм, элит нь гэх хэдэн нөхөр тухайн улсыг удирддаг. Мэдээж хэрэг тэд боловсролд анхаарал тавьдаггүй, улсынхаа эрдэнэсийг хоорондоо хуваагаад, бүдүүлэг харанхуй ард түмнээ шулсан шиг сууцгаадаг. Нэг нартай өдөр элитийг нь үгүй хийвэл ард түмэнд аз жаргал ирэх үү? Үгүй. Жинхэнэ холион бантан, алаан хядаан болно. Иракийг хар, Сирийг хар. Тэгвэл яавал зөв юм? Хүмүүст боловсрол олгох л хэрэгтэй байсан. Мэдээж хугацаа их зарцуулагдна, гэхдээ хэзээ нэгэн цагт боддог, сэтгэдэг хүмүүс гарч ирнэ, номын сангууд нээгднэ. Тэгээд тухайн улсын иргэд өөрөө өөрсдийнхөө дотоод асуудлыг шийдэх хэмжээндээ хүрнэ.
Интернэт бол бараг л хамгийн ардчилалсан зүйл. Тэр бүгдэд тэгш боломж олгодог. Тэнэг ч бай, ухаантан ч бай, эрдэмтэн ч бай, эрэмдэг ч бай - цөм адил. Тэгээд энэ их эрх чөлөөг ажиглах нь их сонирхолтой. Ухаантай хүн болохоор зөвхөн өөрийн үзэл бодлоо бичдэг, түүнийгээ хэнд ч тулгах гэж оролддоггүй. Харин харанхуй хүн өөрийн үзэл бодлыг хамгаалж л байвал бусдыг доромжлох, дайрч давшилахыг юмын чинээ бодохгүй. Юу дуртайгаа бичиж, хэн дуртайгаа доромжилдог гэсэн үг. Ийм нөхдүүд хаа сайгүй байдаг бөгөөд гэнэт гарч ирж өөрийн бодлоо бусдад тулгах гэж улайрдаг. Яваандаа ухаантай хэсэг нь тэднээс бэргээд юм бичихээ байдаг. Мулгуу юмнуудтай хэн харьцахыг хүсэх билээ дэ.
Ардчилал гэж ард түмэнд төрийн жолоог атгуулахыг лав хэлдэггүй юм байна гэж хувьдаа дүгнээд байгаа. Хэдийгээр "ард түмний сонголтоор" гэж ярьж бичих боловч бодит байдал зөрүүтэй. Хэн өнөөдөр дээш гарч ирэх магадлал өндөр байна? Хамгийн дуу шуу ихтэй, цадиггүй, өөрийн үзэл бодлыг өдөр шөнөгүй бусдад тулгасан хэсэг нь зүгээр эрүүл саруул сэтгэдэг, энгийн яриа хэлтэй хэдийгээ өлхөн даваад гараад ирдэг. Үзэл бодол, үнэт ардчилалыг нь муулсан нөхрийг коммунистаар нь дуудна. Өөрсдөө үндсэндээ фашист болчихоод.
Иргэний, ард олны үгийг сонсохоосоо илүү өөрөө яриад, тэрийгээ өөрөө сонсоод явчихдаг нөхдүүд олон болоод байна. Сонсож чадахгүй зөвхөн яриад байна гэхлээр хэцүү биз? Тэгээд яриа нь ажил болохгүй. Үр дүнд нь боломжийн боддог, сэтгэдэг хүмүүс нь тэдгээр "удирдагчидаас" залхаад, энэ дебилүүдтэй юуч ярих билээ гээд дотогшоогоо хумигддаг. Жинхэнэ ардчилал гэж олонхийн эрх ашгийг цөөнхийн саналыг харгалзаж хамгаалахыг хэлнэ гэж үздэг. Гэвч энэ онол. Практик дээр бөөн саарал масс ардчилалыг магтаад анархийг хөгжүүлж байна.
АНУ сүүлийн олон арван жил ардчилалыг улс орнуудад тулгах гэж оролдсоор ирсэн. Нийгэмд нь санаа зовж буй бол сургууль цэцэрлэг, эмнэлэг, номын санд хөрөнгө хаях байлтай. Тэгсэн эсрэгээр байгааг нь бөмбөгдчихөөд байдаг. Ийм хөгжил, ийм ардчилалыг бол би хүсэхгүй. Тэрэн дор хэрүүл уруултай ч дайн мөргөлдөөнгүй, мөлхөө хурдаар хөгжиж байсан нь дээр.

No comments:
Post a Comment