Машин барьж явахаас сүүлийн үед тоглоомчгүй халширч байна. Хүү хурдан 18 нас хүрээсэй билээ гэж боддог боллоо. Би 18 нас хүрэнгүүтээ буюу 97 оны 9 сард жолооны курс орж, 3 сар идэвхитэй нь аргагүй суралцаж, 98 оны 1 сард төгсөж жолооч болсон хүн. Өдгөө 15 дахь жилдээ жолооны хүрд эргүүлж байна. Гайхалтай нь зам дээрх дебилүүдийн тоо жилээс жилд олшироод байх юм.
Урсгал сөрсөн, шугам давж эргэсэн, замын хашлага давсан, гэрлэн дохио зөрчсөн г.м. зөрчил гаргаад, бусдад лай болж буй урод-уудыг хаширтал нь торгож, эрхийг нь хасахгүй л юм бол зам дээрх нөхцөл байдал хэзээ ч сайжирахгүй. Хууль чанга байхдаа гэмгүй. Хоёрын хооронд шальчигнаад яахвээ дэ. Согтуу жолооч нарыг бол бүр чангалах нь зөв. Дахихгүй болтол нь. Явган зорчигчидыг гарцгүй газар (ядаж хотын төвд) үнээ мал шиг зам дээгүүр алхадаг явдлыг бас таслан зогсоох цаг ирсэн. Замбараагүй, хөл толгой нь ялгарахаа байсан орчинд өсөж торнисон хүн ямар болох вэ? Хүүхдүүдэд сургууль цэцэрлэгт нь замын хөдөлгөөний тухай мянга хэлж заагаад, тэр нь амьдрал дээр хэрэгжихгүй байхыг нүдээрээ харж байхад дагаж мөрдөхгүй шүү дэ. Энэ нийгэмд бухимдахгүйн тулд өөрөө дебилдүү болох зам л байна 3,14z.
Ингээд өөрт тохиолдсон 2 үйл явдал:
1. Өчигдөр орой машинаа халаачихаад гэртээ орохоор давхартаа лифтнээс буулаа. 20 орчим насны 2 залуу зогсож байв. Тамхи асааж байнаа. Би хэллээ: "наад тамхиа гарч тат, гэрт үнэртээд байдаг юм" гэж. Тэгсэн урдаас "за гайгүй байлгүй дэ" гээд тоохгүй шинжтэй. Гэнэт дургуй хүрээд "чи хэдэн тоотод амьдардаг юм? би чамд монгол хэлээр хэллээ, наадхаа энд битгий тат гэж, чиний тамхины утаагаар хүүхдүүдээ амьсаглуулмааргүй байна, юу нь ойлгомжгүй байна?" гээд орох гэж түлхүүрээ хаалгандаа зоох гэж байгаад болиод яваад очив. Дуртай дургуй нөгөөдөө "доош бууя. та тэгээд зүгээр л хэлэлдээ" гээд явцгаасан. 3-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тамхины эсрэг хуулийг би дэмжиж байгаа. Зөв зүйл. Орой нэг газар орж 2 пиво уугаад суудаг, бүх хувцсанд тамхины утаа шингэдэг.
2. Өнөөдөр өглөө 1-р сургуулийн өмнөх нарийхан зам дээр 0089 дугаартай хар 570 урсгал сөрөөд. Ийм гаруудыг би хэзээ ч урдуураа оруулдаггүй. Тэгсэн миний араар дайрах гэж байгаад ар талыг зөөлөн шүргэчихэв. Өнөөдөр дугаарын хязгаарлалттай болохоор эгчийн тэрэгтэй явж байсан, санаа зовоод бууж харав. Өөрийн машинтай үед би хэр баргийн юм тоодогчгүй. Будгандаа ороогүй гайгүй байна. Жолооч нь ахимаг насны дебил байхаар нь 3,14z-ээр нь арай дуудсангүй: "чамд ингэж явгийг хэн заасан юм? арчаагүй шаар вэ" гэчихээд цааш хөдөлсөн. Хүүхэд хичээлээсээ хоцорчих гээд байсан юм.

No comments:
Post a Comment