Шатны гишгүүр ямар байх ёстойг хуучны барилгуудаас харж болно. Боржин чулуун шат хамгийн гоё. Мэдрэгддэг, бат суурь хөл доор байгаа нь. Бас хальтирахгүй. Эртний гишгүүрүүдийг анхааралтай ажиглах юм бол яг 90 градус байх нь ховор. Эсвэл тавцан нь илүү гарсан байдаг. Энэ нь өгсөж буй хүнийг бүдрүүлж мэдэх мэт санагдах боловч хамгийн зөв шийдэл юм. Хүний хөлний хөдөлгөөн яг 90 градус байдаггүй, тавхай тодорхой хэмжээгээр хойш татагддаг. Одоо бол цемент цутгангуутаа плита нааж орхиод л болоо. Бүх өнцөг нь 90.
Зурган дээр: 1-р сургууль болон Драмын театрын гишгүүрүүд.
Зурган дээр: 1-р сургууль болон Драмын театрын гишгүүрүүд.
No comments:
Post a Comment