Бенедикт XVI сайн дураараа титэмээсээ татгазлаа. Энэ нь хамгийн сүүлд 1415 онд гарч байсан үзэгдэл юм. Saint Malachy-ийн зөгнөл хэмээх сонин баримт байдаг. Энд 1143 онд сонгогдсон Целестин II-оос эхэлж 112 ромын хамба ламын захирах үеийг ганц ганц латин хэллэгээр тодорхойлсон байдаг. Зарим таамаглал таардаггүй боловч ихэвчлэн зөгнөлүүд биелдэг нь сонин. Жишээ нь: Пий IX - хүндэдсэн загалмай. Пий IX хамбын суудалд залрах үед Папын эрхшээлд байсан нутаг дэвсгэр Апенниний хойгийн гуравны нэгийг эзэлж байж. Тэгээд түүний үед Ватикан (хагас кв. киолметр) болтол багассан түүхтэй. Павел VI - цэцэгсийн цэцэг. Энэ хамбын сүлдэн дээр 3 цэцэг дүрслэгдсэн байдаг. Сар хүрэхгүй хугацаанд хамбын сэнтийд заларсан Иоанн Павел I-ийн зөгнөлд "сарын тал" гэж бичигдэж. Иоанн Павел II - нарны хөдөлмөрийн үр дүн. Түүнийг төрсөн болон оршуулгын өдөр нь нар хиртэлт таарсан. Энэхүү жагсаалтанд Бенедикта XVI-ын дараачийн хамба сүүлчийнх нь юм. Түүнд бүхэл бүтэн абзац зориулагдаж:
Peter the Roman, who will nourish the sheep in many tribulations; when they are finished, the city of seven hills will be destroyed, and the dreadful judge will judge his people. The end.
Сонирхолтой нь хамгийн магадлал өндөр нэр дэвшигчээр Ганы кардинал хар арсьтан Питер Кодво Аппиах Тарксон болж таараад байгаа.

No comments:
Post a Comment