Гар утсан дээрх фотонуудаас бүрдэх холимог хуурга нэгэнт бэлэн болж. Овоо ч олон зураг хуримтлагдаж.
Өчигдөр шинийн 15 байв. Хүмүүс жилийнхээ заслыг хийлгэсээр. Би ч яахав, засал энээ тэрээг ээждээ даатгачихдаг. Ламыг нь зөөгөөд авааччихна, эргүүлээд хүргээд өгчихнө.
Сүмд олж харсан анхааруулга. Карманы мэргэжилтнүүд газар сайгүй байдаг юм байна. Ёс мэдэхгүй - ёр халдахгүй.
Шинэ жилийн өмнөхөн ийм сурталчилгаа ирсэн. Эндээс чежү мандарин гэдэг зүйл бас байдгийг мэдэж авсан.
Тэгсэн нэрийн барааны дэлгүүр нь бага тойрогт нээгдэж. Гэрээс ойр юм, дараа нэг шагайнаа. Мандарин ер нь таалагддаг. Яагаад ч юм мандарин идэхлээр бага насны шинэ жилүүд санагддаг. Бас "Улаанбаатарт байгаа миний аав"-ын "Яасан сайхан мандарин вэ?" гэдэг хэсэг, хэ-хэ.
Гандан. Хэрэгтэй зар "Тусч хүү"-гээс. Дүүрсэн жорлонг ухах ямар хэрэг байдаг нь сонирхолтой.
Тулга дүрсэлсэн логотой Христийн сүм. Христийнхэн гэр хороолол, нийгмийн эмзэг бүлгийнхэнийг сайн байлдан дагуулж байгаа да. Сингапур шиг бүх шашин нь зэргэцээд эв найрамдалтай оршин тогтнож байвал ч хамаа алга л да.
Цайз зах. Пирда.
Гар аргаар урласан чиглэлийн самбар. Картоны өөдөс, фломастер, скоч. Яармаг гэж бичээдэхсэн чинь зайгаа буруу тооцож, тиймээс УБИС бичкээн болж.
Нэгдүгээр сургуулийн шинэ бага сургуулийн үүд. Сая хэдэн өдөр хүйтрэхэд юм үзээгүй юм шиг эцэг эхийг оруулахгүй гадаа сойж чангалсан. Хэл ам гарсан бололтой, одоо 2 хаалганы хоорондох зайнд оруулдаг болсон байна лэ. Хаалга аль хэдийн эвгүй болсон, удаан тэсэхгүй л болов уу. Царс модон, доод хэсгийг нь төмөрлөсөн зүйл л сургууль эмнэлгийн ачааллыг даадаг юм да. Вакум болон бүргэд хаалганууд цөм жилийн дотор сэг болдог.
Харин хашаанд хөөрхөн баримал нэг төгсөгч сургуульдаа урлаж өгсөн байна лэ.
Ийм музей байдаг юм байна. Харамсалтай нь ажилладаг шинж алга. Ойрд музей үзсэнгүй, дулаараад ирэхлээр хүн тоож ордоггүй газруудаар явнаа.
Зарлалын шинэ төрөл - тамгалах. Шууд орцонд хана дээр тамгалаад тамгалаад явчихсан байна лэ. Зурган дээр - Ууганаагийн хаалганы хажуу хана.
Төмөр зам. 2 тэмдэг, 1 хүн. Ер нь бол тэмдэгнүүдийн давхцлыг арилгаж, стандарт бусыг нь солих хэрэгтэй.
БГД. Нэг цонхны үйлчилгээ. Талбай нь л бага болохоос биш бас боломжийн болж. Ядаж л үйлчилж буй бүсгүй нь аятайхан харьцаатай. Төрийн албан хаагийн өмнө гэм буруу хийсэн мэт гөлөлздөг цаг бага багаар арилж буй нь яамай да.
Төмөр замын коллежийн урд ийм Номын өргөө нэртэй сэндвичэн барилга босож, цэцэрлэгийн газрыг эзлээд шүү. 3,14z, ийм зүйлийн зөвшөөрлийг хэн олгов? Нураая!
Замынх нь эсрэг талд сүм баригдсаар. Гялс баригдаад дуусгах барилгуудад л зөвшөөрөл олгомоор юм. 1-р давхрыг нь ашиглалтанд оруулж түрээсэлж байгаад 2 дахь давхрыг нь барьдаг, 5-6 жил барилгын ажил нь үргэлжилдэг үзэгдлүүд буруу.
Номингийн хульхи самбар. Хамгийн томоор бөөнийх нь үнийг бичнэ. Хичээж л харвал урд нь буй жижигхээн саарал дугуй дотор 6ш гэж бичсэнийг уншина.
Бөхийн өргөөний дэргэдэх цаг. Хот ер нь иймэрхүү балай "совок" ангилалын зүйлээсээ л салж чадвал зүгээрсэн дэ.
Бүрэн тоноглогдсон шон. Сүлжээний антенна, 2 камер (орчны болон машин зам хянах), удирдлагын пульт бололтой хайрцаг.

No comments:
Post a Comment