Амалсан ёсоор фотонууд.
Битүүнд Sky Resort хүнгүй шахуу байв. Бид 10 цаг өнгөрөөж очиход бараг эхний үйлчлүүлэгчид болсон. Анхан болон дунд шатныханд зориулсан лифт ажилладаггүй, сонголт байхгүй өндөр талаар нь буусан. Нодинонгоос хойш гулгаагүй, айж л байлаа. 2 удаа яаж ийж байгаад нисэж үхчихгүй, унаж бөмбөрчихгүй, ясаа хэмхэлчихгүй ороод ирсэн шүү, хэ-хэ. Тэгж байтал аз болж нөгөө талын лифт ашиглалтанд орсон. Дараачийн удаа нам тал дээр нь бие халаалт хийчихэд өндөр талаар асуудалгүй буучих байх гэж бодож байна. Хүүхдүүд болохоор чаргаар гулгасан.
Сэк-ээс Sony Alpha 350 аппарат худалдаж авсан. 2 дурантай. Тольтой аппаратны хэрэг ерөнхийдөө байсан л да. Би батарейг нь ч уяж чадаагүй яваад байгаа. Баярын дараа тавтай тухтай судалнаа.
Хүү өчигдөр өвөө эмээгээсээ бэлгэнд Transformer аваад бөөн баяр.
За тэгээд төгсгөлд нь баяртай холбогдолтой 2 зураг. Аавын хөөрөг, аяга.
Эцэг эхийн бурхан.

No comments:
Post a Comment