Энэ сэдвээр бичсэн өмнөх 2 нийтлэлийг уншиж болно.
Та нарт сонирхуулахад, хүүхдийн эмч нар "амь" гэсэн үе агуулсан нэрэнд төдийлөн тааламжтай ханддаггүй. Жишээ: Амин-Эрдэнэ, Амина г.м. Яагаад ч юм ийм нэртэй хүүхэд өвчин хүнд тусдаг, эдгэрэхдээ удаан байдаг гэсэн. Би нэр хүнддэнэ гэдэг зүйлд төдийлөн итгэдэггүй. Найз нөхөд, танилууд, ах дүүс дунд нэрээ сольсон, хүүхдийнхээ нэрийг өөрчилсөн хүмүүс бий нь бий. Заримд нь сэтгэл дагаад ч тэрүү тус болсон, заримд нь үйлчилдэггүй л юм шиг байна лэ, ажиглаад байхад. Ямартаа ч лам юмуу бөө надад хүүхдийн чинь, эсвэл өөрийн чинь нэр хүнддэж, соль гэх юм бол би "Хол очиж хуц!" гэж шууд хэлнэ.
60-аад оны сүүлээс эхлээд 80-аад он гартал хүмүүс хүхдүүддээ ижил эхлэлтэй юм уу төгсгөлтэй нэр их өгдөг байсан. Манайхан цөм Ган-тай. Авга болон нагацууд дунд Энх, Өлзий, Болор, Ган-аар бүх хүүхдүүдийнх нь нэр эхэлсэн айлууд бий.
Манайх хэзээ ч нэр усаа лам хуваргаас асууж байгаагүй. 11 жилийн өмнө хүүд нэр өгөх гээд, 4 нэр цаасан дээр бичиж хуулиад будаанд хийж байгаад сугалсан. Миний дэвшүүлсэн Тод гэдэг нэр гарч ирсэн. 3 жилийн дараа охин төрсөн. Ээж минь: "би олон ач зээтэй боловч нэгэнд нь ч нэр өгөөгүй" гэхээр нь би "за та өг" гэсэн. Тэгсэн Нинжбадгар гэж өгье гэдэг байгаа. Би хэлсэн: "хүүхэд сургуульд нь бандгар нинжаа, энээ тэрээ гээд шоолоод салахгүй ээ, ийм нэр өгөхгүй шүү" гэж. Тэгээд өөрийн Шүр гэдэг нэрийг зүтгүүлэв. Товч, тодорхой, уг нь гоё нэр. Ээж: "Охин хүүхдийн нэр дуудахад гоё, 2 үеэс бүрдсэн, эгшиглэнтэй байвал дээр" гээд Ариунжаргал гэсэн хувилбарыг дэвшүүлэв. Гэр бүлийн хурлаар энэ нэр дэмжигдэж батлагдав. 3 дахь хүүхэд минь төрлөө. Ээж дархан мэхээ хийсэн дэ: "Би одоо болтол энэ 7 ач зээгийн хэнд нь ч яг өгье гэж бодож хадгалж явсан нэрийг өгөөгүй" гэхээр нь "за тэр нарийн нандин нэрээ өгдөө өг" гээд манай бага охин хөөрхий Нинжбадгар нэртэй болж, 3 хүүхэд өөр хоорондоо тэс хөндлөн нэрнүүдтэй болсон түүхтэй.
Постыг хөгжилтэй зургаар дуусгая: 2 охины уран бүтээл. Том нь жижгийнхээ гарыг барьж бичүүлсэн бололтой. Хамгийн өөдгүй нь бүх хүнд хайртай гэчихээд ахдаа дунд гэж наасан.

No comments:
Post a Comment