5 дахь өдрөөс хойш нийтлэлүүд тасарсан байгаа. Би үндсэндээ 5 дахийн 12 цагаас хойш хагас сайны орой болтол баярын бэлтгэлд дайчлагдсан. Залгуулаад хагас сайны орой хэдэн нөхдүүд Сэк-ийнд уулзаж худлаа ярьж инээлдэж сууцгаав. Битүүний өглөө болохоор хотоос гарч цанаар гулгасан. Улмаар аавынд битүүлээд нилээн орой харьсан. Өчигдөр орой гэсэн үг. Хариад унаад өгсөн. Өнөө өглөө 8 гэж гэрээсээ гарцгаасан, одоо болтол хариагүй явна. Айл төдийлөн их хэсээгүй. Хэдэн өндөр настай хүмүүсээр л орсон. Ерөнхийдөө аавынд өнжилөө. Хүний компьютераас мэдээлэл оруулж буй болохоор зураг хавсаргахад жаахан хүндрэл байна. Удахгүй фотонууд нийтлэгдэх болно. Сайхан шинэлцгээгээрэй!
11 February 2013
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment