Бид өнөөдөр өргөн ашиглаж буй зарим үгнүүд саяхан үүссэн түүхтэй. Жишээ нь: scientist гэдэг үг Оксфордын нэвтэрхий толинд 1833 онд анх бичигдсэн байдаг. Биологи - 1802, синтез - 1804, гастрит - 1806, хлорофилл - 1810, бактери - 1847, гинекологи - 1847, симбиоз - 1877, хромосом - 1890.
Дэлгэрэнгүй: http://longstreet.typepad.com/thesciencebookstore/2013/02/how-old-are-some-scientific-words-many-not-very.html
Орос хэлэнд зохиолч уран бүтээлдээ ашигласнаар цааш өргөн хэрэглээнд шилжсэн үгнүүд олон бий. Салтыков-Щедрин гэхэд л: благоглупости, пенкосниматель, злопыхательство, мягкотелый, головотяп г.м. үгнүүдийг зохиосон. Брюллов - отсебятина. Северянин - бездарь. Каменский - самолет.
Хүмүүсийн нэртэй холбоотой үгнүүд бас бий.
Бойкот – Чарльз Бойкотт (1832–1897), Ирланд дахь британий төлөөлөгч. Ирландчуул түүний газар дээр тариалангийн ажил хийхээс татгалзаж. Түүнийг гадуурхах кампанит ажил өрнөсөн байна. Цэрэг цагдаа дайчилан 50 хүнийг манан байж ургацаа авч. Засаг 3500£ зарцуулж 10 дахин бага өртөгтэй ургац хураасан түүх энэ.
Шовинизм – Николя Шовен, хагас домог болсон франц цэрэг. Эх орондоо үнэнчээр алба хашсан нэгэн. 17 удаа шархадахдаа нуруундаа нэг ч сум зоолгоогүй, дандаа цээжиндээ шархадсан. Франц улсад болон Бонапартад хайртайгаа олны дунд зарлаж явдаг байж.
Децибел – Александр Грэм Белл (1847–1922). Америкийн эрдэмтэн, зохион бүтээгч. Утсан холбооны суурийг тавилцсан эрдэмтэдийн нэг.
Гуппи – Английн эрдэмтэн, санваартан Роберт Джон Лемчер Гуппи. 1886 онд Эзэн хааны нийгэмлэгийн өмнө илтгэл тавихдаа түрс шахдаггүй амьд зулзага төрүүлдэг загасны тухай ярьж шоолуулсан байна.
Мазохизм – австрийн зохиолч Леопольд фон Захер-Мазох (1836–1895). Түүний зохиолуудад эрх мэдэлтэй, хүчтэй эмэгтэйчүүд сул дорой эрчүүдийг тохуурхаж доромжилдог.
Саксофон – Адольф (Антуан Жозеф) Сакс (1814–1894), бельгийн хөгжмийн зэмсэг зохиогч. Джаз хөгжим дэлгэрэхийг үзэж чадалгүй ядуурлын туйлд өөд болсон.
Ижил төстэй үүсэлтэй үгнүүд – сэндвич, силуэт, оливье, хулиган, ватман, гильотина, гобелен, ловелас, толстовка, будёновка.

No comments:
Post a Comment