27 February 2013

Таавар

UPD 2013.02.27 19:53
Би ч завтай болж, зөв хариулт ч ирэх шив дэ. Мэйл-ээр хэдэн өдрийн өмнө ийм хувилбарууд уншигч Зуундариас ирсэн юм:
Буруу байгааг нь мэдэгдсэн хариу буцаасан. Сая хайрцгаа шалгатал зөв нь ирж:
Хариул: кинонд дуу оруулагч буюу Foley. Хурагч буй ясыг гоймон хугалж, цасан дээгүүрэх алхааг крахмалтай уут базаж дуу оруулдаг. Харин үнсэлцээнийг өөрийн гарыг үнсэж дууг нь бичдэг.
Одоо удахгүй постууд хэвийн горимдоо нийтлэгдээд эхэлнэ.

UPD 2013.02.27 13:52
Ирсэн хариултууд дунд зөв нь алга. Сэтгэлдээ. Үнсэх. Өөрийн гарыг үнсэхэд ямар процесс явагдах вэ? Юу болох вэ? г.м. бодох хэрэгтэй.

UPD 2013.02.25 13:35
Зөв хариултыг хүлээж блог-ыг түр хаалаа. Редакцид угийн яаралтай ажил ч гарчихлаа.
 
UPD 2013.02.23 10:11
Хувилбарууд нөхдөө. Одоо залуудаа жаахан толгойгоо гашилгахаас залхуурч байгаа бөл хөгширөх цагт дүйнгэ өвгөн эмгэн болж хувирна шүү, хэ-хэ.

2013.02.22 10:01
5 дахь өдрийн сэтгэхүй сорих таавар.
Асуулт: ямар мэргэжлийн хүнд ажлаа хийх явцад өөрийнхөө гарыг үнсэх шаардлага гардаг вэ?

5 comments:

  1. ламбугай юм боловуу
    VDK

    ReplyDelete
  2. хөл бөмбөгчин хахахаха

    ReplyDelete
  3. Хувилбарууд:
    - тогооч
    - багш сургагч нар
    - цэрэг офицерууд

    ReplyDelete
  4. Алган дээрээ үнсээд үлээдэг мэргэжилтэй хүмүүс

    Эсхүл

    Нохой замура Чуито нар шиг гараа үнсэж тангарагладаг хүмүүс

    хэхэ

    Болор

    ReplyDelete