Зайсангийн ам дахь Будда парк. Анх нээгдэж байхдаа боломжийн газар байсан. Мод тарьж бариад арчилсан бол жижиг талбайтай ч гэсэн парк шиг төрхтэй болох байсан болов уу. Одоо бол балгас. Боломжийн зүйлийг асар богино хугацаанд (_|_) болгож болдогийн бодит жишээ.
Замд орчин үеийн хийцтэй барилгууд таарна.
MCS компани Buddha Vista нэртэй 4 том байшин тулгаад барьчихаж.
Гар хийцийн пайзууд элбэг болж. Өшиглөөд унгачихмаар зүйлс.
Анхнаасаа үзээрийн төрхтэй байсан хогын сав хоол нэхнэ.
Хашаан дотор хашаа татаад амьтны хүрээлэн гэсэн хаяг зүүж. Ийм амьтны хүрээлэн ч гэж юу байхав, дургуй хүрээд очиж харсанчгүй.
Манай үйлчилгээний салбарын өнөөгийн төрх ганц фотод. Шорлог.
Дээрх бүхнийг хараад гуниглахаас өөр аргагүй. Хаана амьдраад байна да бид? Хэзээ энэ бүхэн засрах вэ? Гэрэл гэгээ байна уу? гэж доорх царайнууд асуух мэт.

No comments:
Post a Comment