17 December 2012

MostMoney

UPD 2012.12.17 21:21
MostMoney үйлчилгээний бас нэг сайхан зүйл гэвэл гүйлгээний утга дээр юу дуртайгаа бичиж болно. 
Утас нь данстай нь холбоотой бол танилынхаа дансыг нь ч мэдэх шаардлагагүй. Дугаарлуу нь 1000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь хүний дэргэд дансны хуулгаа нээхээс ч санаа зовмоор зүйл бичээд илгээчихэж болно. Жишээ:
Огноо: 2012.12.17
Мөнгөн дүн: 1000 төг.
Гүйлгээний утга: Бэлгэвчний мөнгө найзаас нь илгээв. Ядаж ийм юмныхаа мөнгөтэй явж бай андаа! г.м. зүйл биччихэд л найз чинь тэр сардаа теллерийн нүүр харахдаа улалзах болно. Мөн хуулгаа интернэтээр шалгах тоолондоо өөр хүн уншчих вий гэж эргэж харна, хөөрхий. Дотроо мэдээж өөрийг чинь хараана - гэвч тэр бол байх ;-)
Сайны хажуугаар саар: энэ үйлчилгээнд ганц новшийн зүйл бий. Дансны үлдэгдлээ шалгахад анхааруулга байхгүйгээр 50 төг. татна. Хэдийгээр 50 төг. өнөөдөр мөнгө биш ч гэсэн ямар ч шалтаг шалтгаангүй суутгал хийж буй нь өөрөө буруу үйлдэл. Банк мэдээж ашгийн төлөө байгууллага. Гэвч энэ нь улаан цайм шулаа хийхийг цайруулахгүй. ATM-с баримт хэлбэрээр үлдэгдлээ хэвлэж авхад яахав, цаасны мөнгөө суутгаж байна гэж үзэх (гэхдээ нарийндаа адилхан л царай алдсан арчаагүй үйлдэл). Интернэтээр гар утаснаасаа шалгахад банк ямар элэнцгийн алдагдал хүлээх юм? Магнай-д ойр дотно хүн байвал энэ тухай дуулгана биз. Сагсайдна гэдэг шиг Магнайдна гэдэг ойлголт бий болж байх шиг байна, манай нийгэмд.

2012.12.04 23:33
Арилжааны банкууд дунд TDB, Голомт хоёр харилцагчидад зориулсан хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг түрүүлж нэвтрүүлдэг, мэдээллийн технологи сайн ашигладаг нь гэж би хувьдаа үздэг. Дараа нь яахав ХАС, ХААН, Хадгаламж, Төрийн банк орох болов уу.
MostMoney үйлчилгээ явдал сайн хөнгөвчилж байгаад би баяртай байгаа. Банк орох тоог эрс цөөлж байхад баярлахаас өөр яахав. 2012 оны гар утасны шилдэг монгол application-ыг сонгох бол гарцаагүй энэ программын төлөө би саналаа өгнө. Голомтын программыг (тус банкинд дансгүй болохоор) би хэрэглэж үзээгүй, гэхдээ MostMoney бол тасархай.
 Лого нь WebMoney-гийнхтой төстэй юм.

1 comment:

  1. most money надад бас майр таалагдаад байгаа. гэхдээ миний утас миа юм болохоор гүйлгээний утга дээр нь урт текст бичиж болдоггүй. тэр 50 төгрөг бол бас арай л дүффф санагдаад байгаамаа.

    ReplyDelete