13 December 2012

Линкүүд

Чехийн стюардесс бүсгүй сайт нээж 1989 оноос хойш очиж үзсэн газруудынхаа тухай бичиж эхэлж. Онгоцон дахь хоол, янз бүрийн хотуудын төрх болон бүсгүй жилээс жилд хэрхэн өөрчлөгдөж, хөгширч буйг харж болно.
http://www.yirina.net/

Авто сонирхогчидод. "За рулём" сэтгүүлийн архив. Аль 1928 оноос хойшхи дугаарууд. Манайд нэг ч сонин сэтгүүл архиваа онлайн дэлгээгүй байгаа. Ийм архивтай болж гар утсанд зориулсан app захиалж бичүүлэх хэрэгтэй гэж редакциудад нь дуулгая.
http://www.zr.ru/archive/zr/

Музей, үзэсгэлэнгээр сайн тэнэдэг гар. Өөр сонирхолтой зүйл ч их бий.
http://antonio-j.livejournal.com/323616.html

Эрчүүдийн эмзэг сэдэв: төмсгө нь хавдартай болсон залуугийн журнал.
http://pjsbase.livejournal.com/

Нэг орос нөхөр Панамд тэнэж яваад хар тамхины наймаа эрхэлсэн хэрэгт сэжиглэгдэж шоронд орж. Одоо жил хагас болж байгаа. Энэ хугацаанд iPhone-оосоо блог хөтөлж, видео бичлэг хийж, 500 хуудастай ном бичиж амжиж. Юун янзан бүрийн реалити шоу. Энд жинхэнэ Латин Америкийн шоронгийн амьдрал гарна. YouTube дээрх channel нь бас янзын.
http://mrprisonertv.livejournal.com/

Бас нэг архив. Оросын цагаачидын сонин сэтгүүлүүд.
http://librarium.fr/ru

No comments:

Post a Comment