Манай гариг Дэлхийг нэг байр гэж үзье. Улс үндэстнүүд - оршин суугчид.
1. Хамгийн дээд давхруудад Скандинавууд байрлана. Ам бүл цөөн, чимээ шуугиангүй, бусдад халгаагүй амьдардаг улс. Тэрүүхэн тэндээ тансаг. Хүний хэрэгт хошуу дүрдэггүй.
2. Оршин суугчид дунд галт зэвсэгтэй хэдэн нөхөр бий. Хоорондоо галт зэвсэг ашиглахгүй гэж тохиролцсон хэдий ч Хойд Солонгос гэдэг айл байж байгаад л цонхоороо хий буудаж хөрш Япон, Өмнөд Солонгосыг чичрүүлдэг. Хойд Солонгос их зожиг: гэрээсээ цухуйхгүй, зочид хүлээж авахгүй. Ядуу тарчиг амьдралтай гэж дуулддаг болохоор боломжийн амьдралтай оршин суугчид хандив туслалцаа өгдөг. Даанч тэрийг нь дайз сумаар сольчихдог муу талтай.
3. Хаалганых нь цаанаас жаахан эвгүй үнэр ханхалдаг, Хятад нэртэй, өнөр өтгөн гэж аюул айл бий. Гэртээ багтахаа байгаад өөрийн хүмүүсийг бусад айлуудад шургуулдаг. Мөн орцны сул зай талбай болгон дээр худалдаа наймаа эрхэлдэг золигнууд. Өөрсдийнх нь гэр орон сүүлийн жилүүдэд боломжийн тохижиж байгаа. Гэрийн нөхцөлд юу дуртайгаа үйлдвэрлэж чаддаг нөхдүүүд.
4. Хамгийн том метр квадраттай байрыг Оросууд гэж хэцүү нөхдүүд эзэмшинэ. Архидна, хоорондоо зодолдно. Буутай бөгөөд түрэмгий зантай тул тэдэнд хэн ч юу ч хэлж чаддаггүй. Байрны газ, нефть зэрэг энергийн эх үүсвэрийн судсыг атгадаг тул соёлтой боловсон хөршүүд нь янз бүрийн аашийг нь тэсээд өнгөрдөг. Венесуэл, Хойд Солонгос, Куба зэрэг Америктай сайнгүй харьцаатай айлуудтай дотно. 5. Америк. Үндсэндээ байрны атаман. Дургуй хүргэсэн айлдаа дайрч ороод зодчихно, хэрэгтэй гэж үзсэн зүлээ булаагаад авчихна. Үүнийгээ гэр бүлийн хүчирхийлэл арилгасан, шударга ёс тогтоосон гэж тайлбарладаг. Борчуудын дунд нэр хүнд өндөр. Баян, бас буутай.
6. Герман. Хүчтэй, ажилсаг айл. Давхартаа Европын холбоо гэдэг СӨХ байгуулж аваад хамаг хүнд хүчирийг дааж, эдийн засгийн ачааг нь үүрсэн боловч зарим нэг жуулчид шулж амьдардаг айлууд доош нь чангааж, СӨХ эвгүй байдалд орчихоод байгаа.
7. Африкийн улс орнууд доод давхруудаар амьдарна. Тэнд халдварт өвчин элбэг, ариун цэврийн асуудал хүндрэлтэй. Олон айлын цэвэр ус нь хаагдсан, зарим нь тоггүй амьдарсаар. Хариуцлагагүй африк айлууд дээд давхруудын илгээмжийг замаас нь шуудаг болохоор нөгөөдүүл нь булиа залуусаа буулгаж илгээмж, ачаа бараагаа буцааж авах явдлууд мэр сэр гардаг болсон. Хүнд амьдралаас зугтаж зарим нь Франц тэргүүтэй айлруудруу балконоор дамжиж ордог. Өөр хоорондоо болон гэр бүл дотроо үхэх сэхэхээ үзтэл алалцдаг тохиолдлууд ч энэ давхруудад бий. 8. Арабын улсууд хэдэн давхар эзэлнэ. Цөөн тооны айл түүхий эдээ зараад баяжсан гэж жигтэй. Зарим айлд нь үймээн самуун гарч өрхийн тэргүүнээ хөөж гаргасан, алсан таагүй үйл явдлууд өрнөсөн. Барьцгүй орон гаран гаран нөхдүүд.
9. Грек. Юу ч хийдэггүй, балкон дээрээ нарлаад хэвтэж байдаг хүмүүс. Европын холбоо нэртэй СӨХ-д төлбөрөө төлөх байтугай бүр эсрэгээр бөөн мөнгө зээлчихээд өгөхгүй гээд гүрийсэн байдалтай удаж байна.
10. Энэтхэг, Пакистан гэж бас заваандуу, олон хүнтэй айлууд бий. Угтаа нэг айл байсан боловч шашин шүтлэгээсээ болж хоорондоо нударга зөрүүлж муудалцаад 2 өрөөнийхөө дундуур хана өрчихсөн юм. Тэрнээс хойш нэг нэгрүүгээ буу шагайсан байдалтай. Байрны тохижилтийг хамгийн их сүйтгэдэг хүмүүс мөн эд нар мөн.
11. Афганистан. Балкон дээрээ мак тарьж мансуурсан шигээ амьдардаг айл. Юу ч боддоггүй, юунд ч санаа зовдоггүй. Хэн нэгэн энд хэв журам тогтоох гэж орж ирвэл харамсахаар үр дагаварт хүрдэг.
12. Швейцар. Жижиг метр квадраттай хэдий ч маш сэргэлэн нөхдүүд - бүх айлын босс-уудын мөнгийг хадгалдаг, ямар ч тохиолдолд нейтрал байдалд байж чаддаг. Тэртээ олон жилийн өмнө байранд үймээн самуун гарч алаан хядаан явагдахад үйл явдлын яг голд байсан хэдий ч ямар ч хохирол амсаагүй.

No comments:
Post a Comment