Холимог хуурганы ээлжит порц. Томоос том порц, олон зурагтай.
Багшийн дээдийн уулзвар. "Аугаа" гэж бичдэг болжээ дэ, шинэ дүрэмээр?
Сансарын тунелийн хэл ам дагуулан байж баригдсан газар доогуурах гарц. Тэмдэг нь - илт хятад. Бээжингийн гарцууд яг ийм тэмдэгтэй байдаг. Уг нь хөлнийхөө өлмийг усанд дүрж үзэж буй юм шиг гоё тэмдэг бий. Хүнсний 20-ийн гарц дээр одоо болтол хадаатай байгаа, хараарай. Тийм тэмдэг байрлуулвал гоё. Энэ бол үзээрийн хог.
Шинэ жилийн уур амьсгал нэгэнт орж. Сангийн яамны нэг давхар. Надад л ер баярын уур амьсгал алга да. Хурдан 1 сар гараасай гэж бодож байна. Амралтаас үлдсэн хэдэн хоногоо аваад гэртээ ухаан санаагаа баларттал, аманд шүлс зунгааралттал унтах төлөвлөгөөтэй, хүүхдүүдийн хичээл амарч байгаа дээр. Нойр байнга дутуу, ядаргаа байгаа нь өөрт бүр мэдрэгдээд байна.
ДСНК-гийн харалдаа. Хуучин самбар дээр шинийг хадахдаа гэрэлтүүлгэ бий гэдгийг мартаж орхиж. Улмаар өдөртөө зүгээр зүйл шөнөдөө уншигдахгүйд хүрнэ.
16-р хорооллын МТ-гийн колонк. Онцгой залхуу нөхдүүд энд ажилладгийг хэлье. Гадаа шатахуун түгээгч байхыг өвөл ч тэр, зун ч тэр олж харахгүй. Сигналдна - гарч ирнээ ац. Удаж удаж таахалзаж баацагнасаар, саяхан зуслангийн 00-иос баагаад гарч ирж буй мэт төрхтэй нөхөр тайван гэгч гарч ирнэ.
Хуучин болон шинэ байрны гадаа. Дебил паркингийн жишээнүүд. Машиныхаа дугуйнуудыг хашлагнаас хэр зайнд байгааг огт мэдрэхгүй байгаагийн илрэл. Яаж жолооны курс төгссөн юм, яажшуухан хүн алчихгүй явдаг юм - бүү мэд. Ер нь бол зогсоол дээр буруу байралсан машины дугуйны хийг гаргах санааг би маш зөв тэмцлийн хурц хэлбэр гэж бодоод байгаа.
F үсэг өөрөө нааж. Техникийн зах болон автомашины лангуунуудад ерөөсөө ганц энэ шрифтийн наалддаг үсэгнүүд зарагддаг. Өөр сонголт байхгүй. Ийм үзээрийн зүйл хийж сууснаас үсэг дутуу явж байсан нь хамаагүй дээр. Эсвэл бүх бичгээ ховхолсон нь хавьгүй илүү. I үсэг сүүлд салсан нь тодорхой, эс бөгөөс бас л наах байсан.
11-р хороолол, хүнсний дэлгүүр. Ид! Уу! - яг шинэ жилийн уриа байна. Ингэхэд, хөлдуу бөөлжис аль хэдийн хотын гудамж талбайг чимээд эхэлчихсэн байна лэ. Нийслэлчүүд өргөн дэлгэр, хоол унд сайн хангалуун ёолохдож буйн илрэл. Ид, уу, бөөлж, орбит зажил!
Хүйтэрсэн чинь бамбардсан, нэгнийгээ чирсэн машинууд эрс олширсон. Би хүртэл хагас сайн өдөр эгчийн хөлдсөн тэрэгтэй хэдэн цаг ноцолдож чөмөгөө царцаасан. Машины хучлагыг бол янз бүрийн загвараар, есөн шидийн материалаар урлаж байна да. Худалдаа хөгжлийн банкны зогсоол дээр ерөөсөө хөнжилнүүдийн зүүдэлд өлгийдүүлсэн тэрэг зогсож байх юм.
12-р хороолол. Smile :)
Мөн л микрт дарсан кадр байна. Машины хучлагаа хулгайд алдахгүй байх шинэ арга: хуччихаад хаалгаа хагас онгойлгож байгаад хучлагаа хавчуулаад хаагаад түгжиж орхих. Дугуйн доогуураа оруулж тавихлаар тэр хэсгийг нь хутгаар зүсээд авчихаж байна гэсэн. Энэ тохиолдолд голдоо нүхтэй хучлагатай болохгүйн тулд ноцолдохоос зүрэхшээх биз. Миний хувьд энэ аргыг хэрэглэх боломжгүй. AutoHeat гэдэг хучлагатай үзэж тараад байгаа. Хулага ч гэж дэ, ерөнхийдөө бол ороож орхидог эд, тиймээс хаалганд хийх ямарч боломжгүй.
Модны хоёр дахь Русская гимназия сургуулийн гадаа сэржим өргөж буй Александ Сергеевичийн хөшөө тавигдаж. Зурган дээр ядам хурууны байрлал сайн харагдахгүй байгаа нь харамсалтай, тэрүүгээр өнгөрөх бол зорьж хараарай - яг сэржим өргөж байгаа.
Шар хадан дахь аавын хашаа битүү цас. Шинэ болон хуучин цас, хотын болон хотоос гадна буй цас юугаараа ялгаатай вэ? Гялтганах чанараараа ондоо. Хотынх цаанаа л бүрсгэр. Хөдөөд нүд өвдтөл гялтганана.
Амьдралдаа анх удаа дээрээ өргөгч кабинтай микроавтобус Тасганы овоон дээр олж харсан.
Манай орцонд нэг бүрэн мулгуу товарищ тавилга аваад. Хэнийг нь даанч хэлж мэдэхгүй юм. Урод чинь лифт болон нэг давхарт хайрцагнуудыг нь хаясан нь хамгийн зэвүүн. Арчаагүйн илрэл.
40 мянгатын байрнуудын цонх гаднаа жижигхээн тавцантайг анзаарч байна уу? Манайхан ууттай махаа гаргаж өлгөдөг болохоос биш зун цагт цэцэг байрлуулвал хичнээн гоё. Мөн дээвэр дээрх орнаментыг хар. Байшинг их сэтгэл гаргаж байрьдаг байж дэ.
Гадаадад буй уншигчидад зориулсан кадр. Улсын төв талбайн төрх өнөөдрийн хувьд нэг иймэрхүү.
Монголд буй уншигчидад зориулсан кадр. Бидний амьдралын төрх өнөөдрийн хувьд нэг иймэрхүү.

No comments:
Post a Comment