Манайх цочироо авч байж л гал унтраах маягаар ажиллаж дадсан улс.
Тээр жил Азийн чоно компаний архинд азгүй хэдэн хүн хордож үхсэн. Ул мөрөөр нь шалгалт хийж хэдэн архины үйлдвэрийн лицензийг хураагаад хэрэг тэгсхийгээд намжсан. Ямар ч арга хэмжээ авсан үхсэн хүн босоод ирэх биш, амьдын зол, үхсэний хохь болж буй юм.
Сая барилгуудын аюулгүй ажиллагааны доголдлоос болж эрдэнэт хүний амь нас нэг биш удаа эрсэдсэн. Баахан зөвшөөрөлгүй барилга илрүүлж арга хэмжээ авах юм болсон, асуудал өдгөө ямар шатанд явааг мэдэхгүй. Нураахыг нь нурааж, улсын орлого болгож нийслэлийн өмчид шилжүүлэхийг нь хурдасгах хэрэгтэй. Төр төмөр нүүрээ харуулах газраа харуулах нь зөв. Хэлсэн ярьснаас цаашгүй байгаад байвал иргэд нь төр засаг, хууль дүрмээ тоохоо байж жинхэнэ анархи үүснэ. Одоо бараг ийм болсон байгааг соноруулъя.
Автобусууд улиралдаа ядаж нэг удаа осол аваар гаргаж, хоорондоо юмуу өрөөл бусадтай мөргөлдөж, зорчигчидынхоо духны бөх бат чанар, ясны сийрэгжилт болон кальцийн хэмжээг хэмждэг уламжлал тогтоод байгаа. Явган гарц дээр хүүхэд хөгшидийг машинаар хамах нь Улаанбаатарт энгийн үзэгдэл.
Ми-8 нисдэг тэрэг осолдож онцгойгийн аврагчид утас шөрмөсгүй хэцүүдсэн нь саяхан да. Одоо болтол иридиум утасгүй даалгавар биелүүлж яваа бол би гайхахгүй. Тоног төхөөрөмжийн хомсдлоос болж харсаар байгаад мөсөн дээр хүүхэдтэй хүүхэн хөвүүлээд алдчихсан шүү дэ саяхан. Аймшигтай. Улсаас мөнгө өгсөн үү? Өгсөн бол яагаад хэрэгцээтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл аваагүй байдаг билээ?
Сэлэнгийн Хонгорт юу боллоо? Одоо бид ногоог нь хүнсний захаас худалдан авч хүнсэндээ юу ч болоогүй мэт хэрэглэж байгаа да, мэдэхгүй л байгаа болохоос биш.
Цааш юу тохиолдож болох вэ? Шинэ жилээр салют, петадраар гар хөл, нүүр амаа түлэгсэд захаас аваад олдно. Үгүйдээ шампанскийн бөглөөгөөр хүний нүд онох авхаалжтай эрчүүд халхын хавтгайд хар мянга бий. Жижиг бэртэл гэмтэл ч яахав, ёлка-аа хийж буй газар пиротехник буруу ашигласнаас болж түймэр гарвал эмгэнэлтэй юм болно. Манайд галын аюулгүй байдал ямар түвшинд билээ? Галын аваарын гарцтай ресторан бар байдагсан билүү? Ширээг чимэх шарсан тооройтогоо адилхан шарагдчихвал тун тоогүй дэ. Галын шалгалт хийх хэрэгтэй, бүх үйлчилгээний газруудад. Дараа нь дэлгүүр хоршоо, албан байгууллага, орон сууцнуудад. За гэр хороололд шуургатай өдөр салхин дээрээс нэг дүрэлзчихвэл гудамаараа үгүй болох аюул тээсэн зохион байгуулалт бүхий газар зөндөө дө зөндөө.
Заавал эмгэнэлт явдал тохиолдсон хойно нь цочироо авч ажиллах биш урьдчилан тооцож, зөрчлийг арилгаж байвал зүгээрсэн.

No comments:
Post a Comment