Сүүлийн хэдэн өдөрт гар утсан дээр хуримтлагдсан зурагнуудаас бүрдэх пост. 2012 оны сүүлчийн холимог хуурганы порц болов уу.
Өглөө 7 цагийн үед Тасганы овооны уулзвар. Хот утаандаа баригдсан хэвээрээ. Энэ юу ч биш, гол анхаарах зүйл - уулзвар, гэрлэн дохио юм уу бөглөрөлд автобусны ард л зогсож болохгүй. Жинхэнээсээ угаартах аюул бий. Энхбатын ажлаас ёлка-ны урилга ирсэн боловч очиж чадаагүй, өөрийн ажлынх давхацсан. Оффисын сүлд модны тоглоомууд дунд миний урласан бүтээлүүд явж л байна. Сая 27-ны өдөр дулаарсан чинь яг хавар цаг ирсэн мэт санагдсан. Гудамж талбай битүү шавар шавхай, зузаан хувцастай бол халууцаад явахааргүй байв. 1 цагийн үед хасах 13 градус байсан бол 3 цагийн орчимд бүр 9 болсон. Хороололд алхаж явтал гарт ийм сурталчилгаа атгуулав. Шинэ үг: зараллаа. Шинэ онд өр ширтэй орохгүйн тулд СБД-ийн татвараар орж автотээврийн гувчуураа төлөв. Утааны төлбөр нэмж авдаг болсон байна. СБД-ийн захиргаа. Хиймэл мод, зүлэг, цэцэг шиг үзээрийн зүйл ховор. Зүгээр модон дээр гэрэлтүүлгэ өлгөхөд л хангалттайг ойлгох хэрэгтэй. За одоо гар утасруу шилжье. 9911, 9909, 9919 болон 8811-тэй дугааруудыг барьцаанд авдаг болж. Нэг ёсны дугаарын ломбард. Баярыг утгаж хамгийн их сурталчилгаа илгээсэн нь Номин. Хэрэгцээгүй мессежүүдийг шүүх боломжийг олгох хэрэгтэй. Mail-ээр ирж буй захидлуудыг Spam гэж шүүдэг шиг. SMS ирлээ, уншлаа, таалагдахгүй бол эргүүлээд тэр дугаар луу нь Off ч юм уу нэг зүйл бичээд илгээнэ, тэгээд тухайн компаниас сурталчилгаа дахиж хэзээ ч хүлээж авахгүй. Улаанбаатар дулааны сүлжээ хүртэл орон байраа дулаал гэсэн мэндчилгээ илгээсэн. Бат-Үүл хоцорсонгүй. NZDUBHZ - энэ бол жинхэнэ трэш. Бүр урд нь огт дуулж байгаагүй компаниас technique гэж чамин бичсэн зар ирэв. Эхнэрийн утсан дээр Category quiz нэртэй хөөрхөн асуулт хариултын тоглоом байдаг юм. 5000 гаруй оноо авчихаад миний шарыг малтаад байхаар нь би рекордыг нь эвдээд, дэлгэцийг нь хадгалангуутаа өөрлүүгээ зургийг нь мэйлдчихсэн. Одоо Clear Highscore товч дарагдсан ч түүхэнд энэхүү үйл явдал ингээд мөнхөрч байгаа юм, хэ-хэ. Дугаар андуурагдсан бололтой. Мөн он гарахтай уралдаж хүүгийн утсыг stars үйлчилгээнд бүртгүүлж амжлаа. Одоо бол аав ээж нь хүүхэдрүүгээ ерөөсөө л дохиостой шүү дэ ;-)

No comments:
Post a Comment