Удаж удаж арай гэж холимог хуургаар уншигчидаа дайлах нь. Эхэлж бичээсүүд.
11-р хороолол. ЦСКА?
Мөн л 11. Бункер (зарлал дээр П-ээр бичиж)-ийн хаалга дээрх анхааруулга. Ийм жижиг хэмжээтэй зүйлийг хэнч уншихгүй. Будгаар том гэгч бичих, эсвэр тэмдэг зурах нь зөв байх.
Төмөр зам. Шүдтэй шүд - recursion.
Орос сургуулиуд илүү амрахгүй нь тодорхой боллоо. За бас яахвээ, 2 долоо хоног ч болтугай хүүхэд сургууль руу өглөө хүргэхгүйн. Ажил дээр шинэ жилийн монито (монита? аль нь ч юм бүү мэд) эхэлсэн. Баярлуулах биш айлгадаг бол илүү сонирхолтой байж мэдэх тоглоом. Шүүгээгээ өглөө ирээд нээсэн - хүний нүд (мэдээж хиймэл) өөдөөс нь ширтэж байх жишээний.
Шинэ үг: автосамосваль.
Хорооллын Хөх Асар контор дампуурсан уу, өөр газартай нийлсэн үү, эсвэл нэрээ сольсон уу мэдэхгүй. Ямартаа ч ондоо газраас байрны мөнгө нэхэмжилдэг болж. Нэр нь сүрлэг: Гандан Дэнж Өргөө ОНӨААТҮГ. Сүүлийн 8 үсэг - ребус таавар.
Хуучин байранд лифт завсар явагдаж эхэлж.
Нэгэнт хуучин байрлуу шилжсэнийх, гоё түүх ярьж өгье. Байрны СӨХ байгуулагдаад анхны хурлаа оршин суугчидын дунд зарлаваа хөөрхий. Гол асуудал - СӨХ-дөө ямар нэр хайрлах вэ? Тэр жил халаалт муу, нүгэлтэй хүйтэн өвөлжиж байсан тул зарим шооч нөхдүүд "Дулаахан 50" (50 нь байрны дугаар) гэдэг нэр өгье хэмээн инээлдэв. Санал дэмжигдэж нэр батлагдсан боловч "Дулаанхаан 50" болж бяцхан өөрчлөлт орсон юм. Юу ч хийдэггүй онцгой урод-ууд байсныг энд хэлэх нь зүйтэй байх. Дарга нягтлан нь солигдно - ажил нь огт дээшилдэггүй. Нэг үгээр - гайхамшиг ба гамшиг. Би энэ байранд 92 оноос хойш амьдрахдаа харж буй ганц дорвитой ажил нь энэ лифт засвар. Тэгээд мэдээж монгол зангаар "Би л юм хийж байна!" гээд хавь орчноо дэлбэлж орхиж. Цэвэрлэнээ - ац!
Төмөр зам. Цэцэрлэгийн урд байлах гар хийцийн "Анхаар! Хүүхэд!" тэмдэг. Ар өвөр 2 талыг нь баримтжуулсан. Урд нь блогд нийтлэгдэж байсан ч байж мэднэ. Тус цэцэрлэгийн багш юм уу манаач урласан байх гэсэн таамаглал байна.
SMS-үүд. Энэ маш зөв үйлчилгээ. Хаалгандаа, эсвэл давхартаа шуудангийн хайрцагтай байх шиг жаргал хаана байна? Хийлгэнээ.
Харин энэ "развести лоха" гэдэг ангилалд багтах зүйл.
Одоо ч санаа амар болж дэ. Хүүхдийнхээ дүнг интернэтээр харж, гар утсандаа өдөр өдөрт нь аваад л. Сайхан зүйл байна гэж бодож явтал өнөөдөр энэ үйлчилгээний төлбөр 4000 төг. нэхэгдэв. Бүх зүйл зоосны нүхээр - нөгөө бидний алгасаж давхих гээд байсан Капитализм чинь энэ шүү дэ. Үнэгүй бяслаг хавханд л бий...
Гар утсандаа RetroCamera нэртэй App суулгасан. Янз бүрийн хуучин аппаратнуудаар дарсан мэт үр дүнд хүрнэ.
За тэгээд төгсгөлд нь нэрээ нууцлахыг хүссэн уншигчаас мэйлээр ирсэн зураг, дагалдах текст:
- Сайн уу. Хавсралтаар чиний хэлэх дуртай брендийг(косметик) чинь явууллаа. эх үүсвэрийг ни бүү нийтлээрэй, кк

хахаха, шүдтэй шүд =))
ReplyDelete