Өнөөдөр өглөө санаа дагаад ч тэрүү машины хөдөлгөөн сийрэг байв. Хотын захруу гарагсад, гэртээ бүгэгсэд цөөнгүй байгаа бололтой. Эхнэр цэрцэрлэгт охиныг оруулж өгөөд буцаж гарч ирэхдээ: - Анги нь хоосон шахуу байна, багш нь өнөөдөр хүүхдээ өгөхгүйгээ мэдэгдсэн эцэг эхчүүд олон бий гэж. Мөн өчигдөр орой эхнэр дэлгүүрт явж байхад нэг хүүхэн "лаа бий юу?" гэж асуухад тэнд байсан хүмүүс инээлдсэн гэж байгаа, хэ-хэ. Яана да монголчууд минь.
Машинд энэ ертөнцийн сүйрэлтэй холбоотой яриаг сонсож суусан манай аав саваасан зүйл ярьсан: - 1962 байна уу 63 он. Би 6-7 дугаар ангийн хүүхэд сумын сургуулийн дотуур байранд байсан үе. Дэлхий сүүлт одтой мөргөлдөх сургаар манай өрөөний (Баянлигийнх шиг санах юм) Баньд нэртэй хүүхэд хөвөнтэй курткээ зараад боов аваад идчихэж билээ. Дотуур байрны хүүхдүүд өлсдөг байсан л да. Өглөө машинд бид ийм зүйл ярьж инээсэн шиг явлаа. 6:50-д машины градусник -26 зааж байв. Хороололд -27, улаанхуаранд -28. Ес эхлэх гэж байхад байх л хүйтэн. Өнөөдөр юу ч тохиолдохгүй. Баасан гариг, ертөнц дууслаа гэж тэнэгтэж архи хэтрүүлэн гударвал үе мөчөө л хөлдөөх бодит аюул бий. Be careful ;-)

No comments:
Post a Comment